Есүс болон Давид нь ямар холбоо хамааралтай вэ? | Нууцлагдсан 37 жилийн зөгнөл

32366 읽음

Библийн хэд хэдэн түүхэн хүн Аврагчийг гэрчлэх зөгнөлийн үүрэг гүйцэтгэдэг. Давид бол тэдний нэг юм. Хүн төрөлхтний авралын төлөө энэ дэлхий дээр ирсэн Есүс Христ болон Давид нь зөгнөл болон зөгнөлийн биеллийн холбоо хамааралтай.

Хэрэв бид Есүс, Давидын холбоо хамаарлаас зөгнөлийн хүчин зүйлсийг ойлгох юм бол эцсийн өдрүүдэд илчлэгдэх Хоёрдугаар Христ хэн гэдгийг ч мэдэх боломжтой юм. Давидын амьдралд нууцлагдсан нууцуудаас энэ үед бидний хайж, уулзах ёстой “сүнсний Давид хаан” буюу Хоёрдугаар Христийн талаар мэдэж авцгаая.

Эцсийн өдрүүдэд Давидыг хай

Хосеа эш үзүүлэгч эцсийн өдрүүдэд Бурханы ард түмэн Давидыг хайн олж гэмээнэ Бурханы сайн сайхныг, өөрөөр хэлбэл авралыг хүлээж авна гэж зөгнөсөн байдаг.

“Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.” Хос 3:5

Эцсийн өдрүүдэд аврагдах эсэх нь Давидтай уулзсан эсэхээс шалтгаална гэж хэлсэн ч хэтрүүлэг болохгүй биз. Тэгвэл эцсийн өдрүүдэд авралынхаа төлөө бидний хайж уулзах ёстой “Давид” хэн юм бол? Тэрээр Израилийн хоёр дахь хаан байсан түүхэн Давид биш, харин хожим илчлэгдэх зөгнөлийн Давид юм.

Есүс зөгнөлийн Давид болж ирсэн нь

Исаиа эш үзүүлэгч “Хөвгүүн, Хүү” болон төрсөн Бурханыг “Давидын сэнтий”-д заларна хэмээсэн байдаг.

“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. … Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. …” Иса 9:6-7

Библийн зөгнөлд Давид нь махан биеэр ирэх Бурханыг, өөрөөр хэлбэл Христийг илэрхийлдэг. 2000 жилийн тэртээ энэ зөгнөлийг биелүүлсэн Нэгэн нь Есүс юм. Тиймээс Мариад үзэгдсэн тэнгэр элч Давид хааны зөгнөлийн дагуу Есүс бол энэ дэлхий дээр ирсэн Нэгэн гэдгийг гэрчилжээ.

“Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. … Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно.” Лук 1:31-32

Давид, Есүс: Зөгнөл ба зөгнөлийн биеллийн холбоо хамаарал

Тэгвэл яагаад Библид Есүсийг “Давид хаан” гэж зөгнөсөн юм бол? Энэ нь Давидын хийсэн ажлаар Есүсийн биелүүлэх ажлыг зааж өгөхийн төлөө юм. Давид Есүс хоёр зөгнөл ба зөгнөлийн биеллийн холбоо хамааралтай. Есүсийн залрах “Давидын сэнтий” гэдэг үгэнд анхаарал хандуулан судалцгаая.

“Давид гучин насандаа хаан болж, дөчин жил хаанчлав.” 2Сам 5:4

Хуучин гэрээний үед Давид 30 настайдаа тослогдон, хаан болсон бөгөөд 40 жил хаанчилсан юм. Зөгнөлийн Давид болох Есүс ч мөн 30 настайдаа баптисм хүртэж, сайн мэдээний үйлчлэлээ эхлүүлжээ.

“Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд… Есүс гучаад настайдаа үйлчлэлээ эхэлсэн бөгөөд” Лук 3:21-23

Есүс 20 эсвэл 40 настайдаа үйлчлэлээ эхлүүлж болох л байсан. Гэсэн ч Түүний 30 настайдаа үйлчлэлээ эхлүүлсэн шалтгаан нь Давидын сэнтийн зөгнөлийг биелүүлэхэд оршиж байлаа.

Давидын сэнтийн үлдсэн 37 жил ба Есүс хоёр дахиа ирэх ёстой зайлшгүй шалтгаан

Есүс Давидын зөгнөлийг бүрэн биелүүлэхийн тулд Давидын сэнтийн 40 жилийн хугацаанд сайн мэдээ тунхаглах шаардлагатай байв. Гэвч Есүс бараг 3 жилийн турш сайн мэдээ тунхагласан (Лук 13:6-7). Тэгвэл үлдсэн 37 жил нь яах бол? Библийн бүх зөгнөл гарцаагүй биелнэ (Мат 5:18, 24:35). Давидын сэнтийн үлдсэн зөгнөлийг биелүүлье гэвэл Есүс хоёр дахиа ирэх нь зайлшгүй юм. Тиймээс сүнсний Давид хаан болох Есүсийг дахин энэ дэлхий дээр ирнэ гэдгийг Библид зөгнөжээ.

“Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:28

Энэ зөгнөлийн дагуу хоёр дахиа ирэх Христ Анхны Есүсийн гүйцээж чадаагүй Давидын сэнтийн үлдсэн 37 жил сайн мэдээ тунхаглах учиртай. Тэрээр мөн хоёр дахиа ирэх зорилгоо “аврахын тулд” хэмээсэн. Энэ нь зөгнөлийн Давид болох Есүс хоёр дахиа ирэхгүй л бол хэн ч аврал авч чадахгүйг илтгэж байна. Тиймээс Хосеа эш үзүүлэгч эцсийн өдрүүдэд Давидаас эмээж, Түүн рүү чичирсээр очих хүмүүс л Бурханы сайн сайханд ирнэ хэмээн зөгнөсөн аж.

2000 жилийн тэртээ Давидын сэнтийд заларсан Анхны Есүс махбодоор ирсэн. Үүний нэгэн адил Давидын сэнтийн талаарх үлдсэн зөгнөлийг гүйцээх Хоёрдугаар Есүс ч махан биеэр ирэх нь гарцаагүй. Тиймээс эш үзүүлэгч Исаиа “нэгэн Хөвгүүн” болж махан биеэр мэндлэх Бурханыг Давидын сэнтийд заларна хэмээн зөгнөжээ.

Зөгнөлийн Давидын тэмдэг, шинэ гэрээний Алгасал баяр

Эцсийн өдрүүдэд аврагдахын тулд бид зөгнөлийн Давидыг, махбодоор дахин ирэх Христийг угтан авах учиртай. Гэвч дэлхийн түм буман хүн дундаас махбодоор ирсэн Христийг бид хэрхэн таних юм бол оо? Эцсийн өдрүүдэд олон хуурамч христүүд гарч ирнэ гэсэн шүү дээ (Мат 24:24). Тиймдээ ч Библид “Давид хаан” болж ирэх Хоёдугаар Есүст баттай баримт байгааг гэрчилдэг юм.

“Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.” Иса 55:3

Бурхан хүн төрөлхтний авралын төлөө мөнхийн гэрээ байгуулах бөгөөд үүнийг “Давидын төлөөх итгэмжит хайр энэрэл” гэжээ. Тиймээс зөгнөлийн Давид болох Хоёрдугаар Есүсийн баримт нь мөнхийн гэрээ аж.

“Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан.” Евр 13:20

Энд мөнх гэрээний “цус” гэсэн тул мөнхийн гэрээнд амь өгөх Есүсийн цус агуулагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл Есүсийн цусаар байгуулсан гэрээг мөнхийн гэрээ гэж хэлж байна. Библид Есүсийн цусаар байгуулсан цорын ганц гэрээ нь шинэ гэрээ юм.

“Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Энэ аяга (Алгасал баярын усан үзмийн дарс) нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:15-20

Есүс Алгасал баярын усан үзмийн дарсыг “Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ” гэж айлдсан байдаг. Шинэ гэрээний Алгасал баяр нь Есүсийн цусаар тогтоосон мөнхийн гэрээний гол цөм юм. Ариун хүмүүс Есүсийн мах цусыг бэлгэддэг Алгасал баярын талх дарс идэж, ууснаар мөнх амь авна (Иох 6:54). Авралын үнэн болох шинэ гэрээний Алгасал баяр нь Давид болж ирсэн Хоёрдугаар Есүсийн баттай баримт, тэмдэг юм.

Эцсийн өдрүүдэд бидний хайж уулзах ёстой Давид, Ан Сан Хун Христ

Есүсийн тогтоосон шинэ гэрээний Алгасал баярыг МЭ 325 онд Никеагийн зөвлөл цуцалснаас хойш 1600 орчим жилийн турш хэн ч уг баярыг тэмдэглээгүй юм. Гэвч энэ үед Алгасал баярыг сэргээж, зааж мэдүүлсэн Нэгэн бий. Тэр бол Ан Сан Хун Христ. Ан Сан Хун Христ биднийг мөнх амь олж авахын тулд шинэ гэрээний Алгасал баяр сахих ёстойг мэдүүлсэн билээ. Тэрээр зөвхөн Давид л авчирч чадах “мөнхийн гэрээ”-г авчирсан.

Ан Сан Хун Христ мөн Давидын сэнтийтэй холбоотой үлдсэн зөгнөлийг ч яв цав биелүүлсэн. Ан Сан Хун Христ 1918 онд мэндэлж, инжрийн модны зөгнөлийн дагуу 1948 онд 30 насандаа баптисм хүртжээ. Зөгнөлийн Давид болохынхоо хувьд Тэрээр 30 настайдаа сайн мэдээний үйлчлэлээ эхлүүлсэн. Давидын тэмдэг болох шинэ гэрээний Алгасал баярыг 37 жилийн турш тунхагласныхаа дараа Тэрээр 1985 онд тэнгэрт одсон юм.

Ан Сан Хун Христ тэнгэрт одохоосоо дөрвөн жилийн өмнө 37 жилийн сайн мэдээний үйлчлэлээ дуусгаад, зөгнөлийн дагуу амьсгал хураана гэдгээ нэгэн сонинд урьдчилан мэдэгдсэн байна.

-Яригдаж байгаагүй нэгэн шинэ шашин–Бурханы сүм

“Тус сүм Есүсийн дахин ирэх үеийг өнөө үе хэмээн итгэдэг. Тэд мөн Есүсийг хоёр дахиа ирэхдээ нүд, хамар, ам, чихтэй буюу махан биеэр төрнө гэдэгт итгэдэг юм. Есүс махан биеэр ирэх ёстойн учир нь “Анхны Есүсийн үед байгуулсан шинэ гэрээ шашны харанхуй үеийн туршид гишгэгдсэн тул шинэ гэрээ буюу амийн үнэнийг сэргээхийн төлөө Эзэн Өөрийн биеэр ирэх ёстой” аж. Энэ нь ард түмнээ болон үнэнийг хайж олох зорилготой аж. Тэрээр энэ газарт нууцаар ирж, 37 жилийн сайн мэдээний ажлаа гүйцээгээд үхэх ёстой. 37 жил сайн мэдээний ажил хийх учир нь Давид хааны сэнтий 40 жил байхад Анхны Есүс гуравхан жил болоод загалмайд нас барсан тул Хоёрдугаар Есүс үлдсэн 40 жилийг гүйцээнэ. Тэгэхийн тулд сайн мэдээний ажлыг 37 жил хийх ёстой. Мөн тус сүм Алгасал баяр сахиж байж аврагдана гэдэгт итгэдэг аж. Тэд Алгасал баярын ариун зоогон дээр Есүсийн айлдсан шинэ гэрээг ихэд нандигнадаг юм.” 『Долоо хоног тутмын шашны сонин』 1981.03.18

안상홍님 1981년 3월 18일자 주간종교신문 - 다시 오시는 주님은 암행어사로 이 땅에 오셔서 37년간 복음사업을 하다가 죽어야 한다고 덧붙이고 있다

Жирийн хүн өөрийгөө хэзээ төрөөд, хэзээ үхэхийг яахан мэдэх. Гэтэл Ан Сан Хун Христ ирэхдээ ч Библийн зөгнөл дагуу ирж, Давидын сэнтийн 37 дахь жилийг гүйцээгээд тэнгэрт одно гэдгээ ч дөрвөн жилийн өмнө урьдчилан мэдэгдэж, тэр ёсоор биелүүлсэн аж.

Түүхийн урт удаан хугацаанд үй олон теологич, шашны удирдагч төрөн гарсан боловч тэдний хэн нь ч шинэ гэрээний Алгасал баяр сахиж мөрдөх ёстойг заагаагүй. Учир нь тэд зөгнөлийн Давид биш юм. Дээр дурдсанчлан мөнхийн гэрээ нь зөвхөн Давидад л өгөгдсөн итгэмжит хайр энэрэл гэсэн тул махан биеэр ирэх Бурханаас өөр хэн ч үүнийг авчирч чадахгүй юм. Шинэ гэрээний Алгасал баярыг сэргээсэн Ан Сан Хун Христ бол эцсийн өдрүүдэд аврагдахын төлөө хүн төрөлхтний хайн олж, эмээн хүндэтгэх ёстой Давид бөгөөд Библийн бүх зөгнөлийн дагуу ирсэн Хоёрдугаар Есүс мөн.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기