Хоёрдугаар Есүс хаана ирэх вэ? | Дорно зүгийн тухай Библийн зөгнөл

95727 읽음

Библи нь Христийг гэрчилдэг ном юм (Иох 5:39). Есүсийг ирэхээс хэдэн зуун жилийн өмнө хуучин гэрээний Мика номд Аврагчийг Бетлехемд төрнө гэж зөгнөсөн байдаг (Мик 5:2). Есүс ч мөн зөгнөл ёсоор Бетлехемд мэндэлсэн юм (Мат 2:1-6). Библид хуучин, шинэ гэрээний үй олон зөгнөлөөр дамжуулан Хоёрдугаар Есүс хаана ирэхийг ч илчлэн мэдүүлсэн юм. Тэрээр нар мандах дорно зүгт ирнэ.

Авралын сүүлчийн түүх дорно зүгээс эхэлнэ

Бурханы тамгалах ажил

Есүс дахин ирж байж л эцсийн өдрүүдийн авралын үйл хэрэг гүйцэлдэнэ гэж Библид зөгнөсөн байдаг (Евр 9:28, Лук 21:27-28). Гэтэл Илчлэл номд сүүлчийн авралын түүх эхлэх газрыг дорно зүг хэмээн бичжээ.

“Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав. Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран —Бурханыхаа зарц нарын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.” Илч 7:1-3

Дөрвөн тэнгэр элч дэлхийн дөрвөн салхийг барьж байна. Хэрэв тэд салхийг тавих л юм бол газар, тэнгист хөнөөл учруулах гай гамшиг нүүрлэн ирнэ хэмээжээ. Тиймээс салхи нь дэлхий дахиныг сүйрүүлэх сүүлчийн гамшгийг илэрхийлж байна. Гамшиг болохын өмнөхөн Бурханы тамга дарагдах түүхэн үйл хэрэг өрнөнө. Энэ нь Өөрийн ард түмнээ аврахын төлөөх Бурханы авралын сүүлчийн түүх байх юм. Энэхүү түүх эхлэх цэг “наран мандах дорно зүг” юм. Авралын сүүлчийн үйл хэргийг гүйцэтгэх Хоёрдугаар Есүс дорно зүгт ирэхийг дээрх ишлэл баталж байна.

Нар, сар, оддын шинж тэмдэг

Илчлэл 7-р бүлэгт зөгнөсөн Бурханы тамгалах ажил гарцаагүй Есүсийг хоёр дахиа ирэхэд хийгдэнэ гэдгийг харцгаая. Илчлэл 6-р бүлэгт бичсэнээр тамгалах ажил эхлэхийн өмнө онцгой шинж тэмдэг үзэгдэх юм.

“Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болов. Хүчтэй салхинд сэгсрэгдсэн инжрийн мод боловсроогүй жимсээ хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж, …” Илч 6:12-13

Нар гялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болж, тэнгэрийн одод унана гэжээ. Үүний дараа Бурханы тамгалах ажил эхэлнэ (Илч 7:1-3). Нар, сар, оддын эдгээр шинж тэмдгийн талаар Есүсийн хоёр дахь ирэлтийн тухай зөгнөсөн сайн мэдээний номд ч гардаг.

“Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна. Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.” Мат 24:29-31

Нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унах үед Хүний Хүү Есүс үүлэн дунд ирж, сонгогдогсдыг цуглуулна гэжээ. Үүнийг нар, сар, оддын шинж тэмдгийг дурдсан Илчлэл 6-р бүлэгтэй харьцуулан авч үзэхэд Есүс ирж байж л тамгалах ажил хийгдэх нь тодорхой байна. Хоёрдугаар Есүс сүүлчийн гамшиг болохын өмнө наран мандах дорно зүгт ирээд, авралын түүхээ гүйцэтгэх юм.

“Дорно зүгийн зөвт Нэгэн” болж ирэх Хоёрдугаар Есүс

Хуучин гэрээний Исаиа номд ч адилхан зөгнөл бичигджээ.

“Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн. Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. … Би зөвт байдлаа ойртуулна. Энэ нь хол биш байна. Аврал минь удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд алдраа өгнө.” Иса 46:10-13

Бурхан авралаа соёрхохын тулд хожим дорно зүгээс бүргэдийг, алс холын орноос нэгэн хүнийг дуудна хэмээн зөгнөсөн байна. Бодит байдал дээр бүргэд гэх жигүүртэн Бурханы авралын үйл хэргийг биелүүлнэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс энд гарч байгаа бүргэд нь Бурханы зорилгыг гүйцэтгэх нэгэн Хүнийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл Бурхан ард түмэндээ аврал соёрхохын тулд дорно зүгийн алс холын орноос бүргэд гэж илэрхийлэгдсэн нэгэн Хүнийг дуудах юм. Энэхүү зөгнөлийг эхний удаа Персийн хаан Кореш биелүүлсэн. МЭӨ 6-р зууны үед Бурханд дуудагдсан Кореш Израилийг Вавилоны 70 жилийн боолчлолоос чөлөөлсөн аж (Иса 45:1-3, 13, Езр 1:1-3).

Харин энэхүү зөгнөлийг Бурхан Өөрөө бүрэн биелүүлнэ. Гэтэл Библид ард түмэнтэйгээ хамт байж, тэднийг аврах Бурханыг “бүргэд” гэж илэрхийлсэн байдаг (Гэт 19:4, Дэд.Хуу 32:11-12). Бурхан Вавилонд олзлогдсон израильчуудыг Корешоор дамжуулан чөлөөлсөнтэй адил сүнслэг Вавилонд олзлогдсон сүнслэг израильчуудыг аврахын тулд хожим “дорно зүгийн хүн” болж ирэх юм (Илч 18:1-5).

“Хэн дорно зүгээс зөвт нэгнийг өсгөн хөл дээр нь босохоор дуудсан бэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан өгч, Түүнд хаадыг захируулдаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов. … Ядуус ба үгээгүйчүүд ус эрэх боловч байхгүй. Цангаснаас болж хэл нь хатаж байна. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, … Би өндөрлөгүүд дээр гол урсгаж, хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм, хатсан газрыг усны ундарга болгоно.” Иса 41:2-4, 17-18

“Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн. Тэгэхэд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих онгойно. Тэр үед доголон нь буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, эзгүй талд урсана. Улайдмал шороо цөөрөм, ундаассан газар усан булаг болно. …” Иса 35:4-7

Исаиа 41-р бүлэгт дорно зүгийн зөвт Нэгэн илчлэгдэх юм бол өндөрлөгүүд дээр гол урсгаж, зэлүүд газрыг усан цөөрөм, хатсан газрыг усны ундарга болгох гайхалтай зүйл тохионо гэсэн байна. Библид амийн усны ундарга болсон Бурханыг энэ газарт ирэх үед ийм зүйл өрнөхийг гэрчилдэг (Иса 35:4-6, Мат 11:2-5 харьцуулах). Тиймээс Исаиа 41-р бүлгийн “дорно зүгийн зөвт Нэгэн”-ий тухай зөгнөл нь Бурхан буюу Христ хүн төрөлхтөнд амийн ус өгөхийн тулд дорно зүгт Өөрийн биеэр ирнэ гэсэн зөгнөл юм.

Наран мандах дорно зүгийн алс холын орон Солонгос

Израильд ирсэн Анхны Есүсээс ялгаатай нь Хоёрдугаар Есүс дорно зүгийн алс холын оронд ирэх юм. Тэгвэл Хоёрдугаар Есүсийн ирэх наран мандах дорно зүгийн алс холын орон хаана вэ? Нэн түрүүнд эш үзүүлэгчдийн илчлэлт харсан газрыг хэм хэмжүүр болгож, дорно зүгийн алс холын орныг баримжаалах ёстой. Элч Иохан Патм арал дээр байхдаа илчлэлт харсан бөгөөд Исаиа эш үзүүлэгчийн илчлэлт харсан газар нь Израиль улс юм. Дэлхийн газрын зураг дээрээс Патм арал болон Израиль улсыг хэм хэмжүүр болгон, дорно зүгийн алс холын орныг хайгаад үзвэл Солонгос улс таарч байна.

Зарим хүн “Яагаад Хятад, Япон биш Солонгос гэж?” гэж асуудаг л даа. Яагаад гэвэл Бурханы тамгалах ажил Солонгос улсаас эхэлсэн юм. Хоёрдугаарт Библид зөгнөсөн дорно зүг нь Илчлэл 7-р бүлгийн зөгнөл дагуу Бурханы тамгалах ажил эхэлсэн цэг байх ёстой. Биднийг гамшгаас аврах Бурханы тамга нь шинэ гэрээний Алгасал баяр юм (Иох 6:27, 53-56, Мат 26:17-28). МЭ 325 онд Никеагийн зөвлөлөөр устаж үгүй болсноосоо хойш түүхэн дунд замхран алга болсон шинэ гэрээний Алгасал баярын үнэн өнөө үед хаана дахин илчлэгдлээ? Энэтхэг, Хятад, Японд биш, Солонгост илчлэгдсэн. Тиймээс Библид зөгнөсөн наран мандах дорно зүгийн улс нь гарцаагүй Солонгос юм.

Хоёрдугаар Есүс дорно зүгийн Солонгос улсад ирж, итгэгчдийн дээр Бурханы тамга дарснаар сүүлчийн гамшгаас аварч, ангасан сүнсийг нь амийн усаар амьдруулна. Энэхүү зөгнөлийн дагуу ирсэн Нэгэн нь Ан Сан Хун Христ юм. Ан Сан Хун Христ Солонгос улсад ирээд, инжрийн мод болон Давид хааны сэнтийн зөгнөлийн дагуу 1948 онд 30 настайдаа баптисм хүртэж, сайн мэдээний үйлчлэлээ эхлүүлжээ. Тэрээр мөн Алгасал баяраас эхтэй шинэ гэрээний үнэнийг бүрэн төгс сэргээж, Бурханы ард түмнийг авралын өргөө Сионд цуглуулсан (Мат 24:30-31). Христ дорно зүгт ирэх тухай зөгнөл ийнхүү биеллээ олсон юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기