Есүсийн хоёр дахь ирэлттэй холбоотой буруу ойлголт | Есүс шүүлтийн өдөр хоёр дахь удаагаа ирэх үү?

41187 읽음

Өнөө үед үй олон хүн Есүсийн хоёр дахиа ирэх өдрийг сүүлчийн шүүлтийн өдөр гэж боддог. Тэд Есүсийг хоёр дахиа ирвэл энэ ертөнц тэр даруй сүйрэн, аврал авсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орно гэж итгэдэг. Харин Есүсийн хоёр дахиа ирэхтэй холбоотой сургаал тэдний бодлоос ялгаатай.

“Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ газар дээр итгэл олох болов уу? гэжээ.” Лук 18:8

Есүс “Хүний Хүү ирэхдээ газар дээр итгэл олох болов уу?” гэж айлдаж байна. Түүнийг хоёр дахиа ирэхэд газар дээр итгэлтэй хүн олдохгүй гэдгийг энд онцлон хэлсэн хэрэг. Хэрвээ итгэл байхгүй ертөнцөд Есүс сүүлчийн Шүүгчийн ёсоор морилон ирвэл хэн аврал авч чадна гэж? Тиймээс Түүнийг хоёр дахиа ирсэн даруй ертөнц шүүгдэнэ гэсэн тэдний бодол буруу юм.

Сүүлчийн шүүлтийн үеийн дүр төрх болон хийх ажил

Хоёр дахь ирэлт ба сүүлчийн шүүлттэй холбоотой Библийн зөгнөлийг судлан үзвэл энэ хоёр үйл явдал тусдаа гэдэг нь тодорхой харагддаг. Учир нь Христийн хоёр дахь ирэлт ба Шүүгчийн хувиар ирэх үеийн дүр төрх нь ч, зорилго нь ч өөр юм.

“Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар хуй салхи мэт тэрэгнүүдтэйгээ гал дотор ЭЗЭН ирэх болно. ЭЗЭН галаар хийгээд илдээрээ бүх махбодыг шүүнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.” Иса 66:15-16

Исаиа эш үзүүлэгч Ёхова Бурханыг сүүлчийн Шүүгчийн хувиар морилон ирэхдээ “гал дотор ирнэ” гэж зөгнөсөн байна. Тэрээр бүх махбодыг шүүх зорилготой ирнэ гэжээ. Шинэ гэрээний Библид ч мөн адилхан зөгнөл бий.

“… Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж. Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална.” 2Тес 1:7-10

2Тесалоник 1-р бүлэгт Есүс сүүлчийн Шүүгчийн хувиар морилон ирж буй дүр зураг гарч байна. Тэгэхдээ дүрэлзэх гал дунд илчлэгдэж, Бурханыг мэддэггүй, сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авна гэжээ. Эндээс харахад сүүлчийн Шүүгч болох Бурхан дүрэлзэх гал дотор илчлэгдэж, энэ ертөнцийг шүүх зорилготойгоор ирнэ гэж адилхан зөгнөл айлдсан байна.

Хоёр дахиа ирэх үеийн дүр төрх болон хийх ажил

Тэгвэл Түүний хоёр дахиа ирэх зорилго юу вэ, бас ямар дүр төрхтэй байх бол?

“Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна. Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.” Мат 24:30-31

Энд Есүсийг хоёр дахиа дүрэлзэх гал дотор биш харин үүлэн дунд залран ирнэ гэжээ. Энд сүүлчийн шүүлтээс тэс өөр дүр зураг харагдаж байна. Тэрээр мөн шүүлт, зэмлэлээ буулгахын оронд Өөрийн сонгосон хүмүүсээ аврахын тулд дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулна гэжээ. Эндээс Христийн хоёр дахь ирэлт ба сүүлчийн шүүлтийн үед илчлэгдэх дүр төрх нь ч, зорилго нь ч өөр өөр харагдаж байна.

Үүнээс гадна Библид Түүний хоёр дахь ирэлт болон сүүлчийн шүүлт нэгэн зэрэг тохиохгүй, харин эхэлж Тэрээр хоёр дахиа ирнэ, дараа нь сүүлчийн шүүлт болно гэдгийг мэдүүлж байна.

“Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв.” Лук 21:27-28

Есүсийн хоёр дахь ирэлтийн тухайд тайлбарлахдаа “Цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй” гэжээ. Өөрөөр хэлбэл тэнгэрийн хаанчлалд орох цаг хаяанд ирсэн тул аврал авахдаа бэлтгээрэй гэсэн үг юм. Тиймээс Христийн хоёр дахь ирэлт нь бидний тэнгэрийн хаанчлалд орох сүүлчийн шүүлтийн өдөр биш юм. Сүүлчийн шүүлт ойртсон үед Хоёрдугаар Есүс эхлээд үүлэн дунд ирнэ. Эндээс харахад хоёр дахь ирэлт ба сүүлчийн шүүлт нь ирэх цаг хугацаанаасаа авхуулаад л хоорондоо зөрж байна.

Хоёрдугаар Христийн сонгогдсон ард түмнээ цуглуулах Сион

Хоёрдугаар Есүс сонгогдсон ард түмнээ цуглуулах газрын тухай ч бас Библид зөгнөсөн байдаг. Эцсийн өдрүүдэд Бурханы ард түмэн Бурханы сургаалыг сурахаар Сионд цуглана хэмээн Мика эш үзүүлэгч зөгнөсөн юм.

“Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.” Мик 4:1-2

Эцсийн өдрүүдэд Бурханы ард түмний цуглах “Эзэний өргөөний уул” нь Бурханы өргөө байгуулагдсан Сион юм. Библид Сион гэж Бурханы баяр тэмдэглэдэг сүмийг хэлдэг (Иса 33:20). Бурхан Өөрөө Сионд замаа заана гэсэн байна. Эцсийн өдрүүдэд илчлэгдэх Хоёрдугаар Есүс ард түмэндээ үнэний үг сургаалаараа аврал өгөхийн тулд итгэлийг нь бэхжүүлнэ гэсэн утгатай зөгнөл энэ.

Есүс “Газар дээр итгэл олох болов уу?” хэмээн айлдсанчлан Түүнийг хоёр дахиа ирэхээс өмнө аврал авахуйц зөв итгэлтэй ганц ч хүн энэ дэлхий дээр байгаагүй юм. Анхны Есүсийг тэнгэрт одсоны дараа энэ ертөнц Сатаны цацсан ёс бус явдлаар дүүрч, үнэн устаж алга болжээ (Мат 13:24-43, Дан 7:25). Есүс итгэл байхгүй ертөнцөд дахин ирээд, Бурханы ард түмнийг Сионд цуглуулан, авралын үнэн рүү хөтөлнө хэмээн Тэрээр айлдсан байдаг. Тиймээс бид эцсийн өдрүүдэд ирэх Хоёрдугаар Есүсийг хүлээн авч, Түүний удирдамжийг даган Сион руу явах учиртай. Тэгж гэмээнэ бид Бурханыг дэлхийн төгсгөлд сүүлчийн Шүүгчийн хувиар гал дотор морилон ирэхэд нь аврал авахуйц итгэлтэй итгэгчид болж чадах юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기