Бурхан хүний дүрээр илчлэгдэх боломжтой юу?

7495 읽음

Төгс Хүчит Бурхан хүний ​​дүрээр илчлэгдэх боломжтой.

Хүний ​​дүрээр ирэх Бурхан

Хүн Бурхан болж чадахгүй, харин Төгс Хүчит Бурхан мэдээж хүний дүрээр илчлэгдэх боломжтой. Хэрэв бид Бурханыг тэнгэр газрыг бүтээсэн эсвэл Улаан тэнгисийг хуваасан гэдэгт нь итгэдэг л бол Тэрээр хүний дүрээр ирж чадах нь ойлгомжтой шүү дээ.

Христийн шашин гэдэг нь хүн болж ирсэн Бурханд итгэдэг шашныг хэлнэ

Христийн шашны итгэл сүсгийн гол үндэс нь хүн болж ирсэн Бурханд итгэх явдал юм. “Христ” гэдэг үг нь “Хүн төрөлхтнийг аврахын төлөө хүн болж ирсэн Бурхан” гэсэн утгатай бөгөөд үүнд итгэдэг итгэл сүсгийг л христийн шашин гээд байгаа хэрэг.

“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.” Иса 9:6

Исаиа эш үзүүлэгч “Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг” нь нэгэн Хөвгүүн, өөрөөр хэлбэл Хүн болж төрнө гэдгийг зөгнөсөн байна. Энэ зөгнөлийг Есүс биелүүлсэн (Лук 1:31-33) бөгөөд Есүст итгэх нь христийн шашин юм. Тиймээс хэрэв та Библийн зөгнөлд итгэдэг жинхэнэ христчин хүн мөн л бол Бурханыг нэгэн Хөвгүүн болон төрөх боломжтойд нь итгэх учиртай. Элч Паул Есүс Христийг “хүмүүн” хэмээн онцолж, Есүс бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн хэмээн гэрчилсэн байдаг.

“чир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна.” 1Тим 2:5

“Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен.” Ром 9:5

Хэвшмэл ойлголт ба Библийн зөгнөл

2000 жилийн өмнө иудейчүүд Есүс Христийг Библид зөгнөсөн ёсоор махан биеэр ирсэн Бурхан гэдгийг нь таниагүй юм. Учир нь тэд “Бурхан хүн болж ирж чадахгүй” гэсэн хэвшмэл ойлголтондоо баригдсан хэрэг л дээ.

“Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд 33иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.” Иох 10:30–33

Эцэст нь тэд Христийг үгүйсгэж, Түүнийг загалмайд цовдлох асар том гэм нүгэл үйлдэцгээсэн юм. Гэсэн хэдий ч элч нар Библийн зөгнөлд бүрэн итгэж, хүн болж ирсэн Бурханыг хүлээн авсан байдаг (Иох 5:39, Лук 24:25-27, Үйл 17:2-3). Энэ үед ч мөн адил. Бурханы тал дээрх хэвшсэн ойлголтоо эвдэж, Библийн зөгнөлд бүрэн дүүрэн итгэдэг хүмүүс л Христийг хоёр дахиа ирэхэд нь хүлээн авч, аврагдах юм.

Буцах

Site Map

사이트맵 전체보기