Есүс бол Эцэг Бурхан
| Ёхова Мессиа болон ирэх тухай зөгнөл (Иммануел)

5753 읽음

2000 жилийн өмнө Есүсийг ирэхэд зарим хүн Түүнийг баптисч Иохан, зарим нь Елиа, зарим нь эш үзүүлэгч гэдэг байжээ. Гэвч Есүсийн уг мөн чанар нь Эцэг Бурхан байсан юм. Есүс “Бичвэрүүд нь Намайг гэрчилдэг” гэж айлдсан бөгөөд Библиэр л Түүний хэн болохыг ухаарах боломжтойг бидэнд сургасан юм (Иох 5:39).

Өнөө цагт олон сүм Есүсийн талаар тодорхой ойлголт байхгүй боловч Түүний нэрийг дууддаг. Зарим хүн Бурхан болон Есүсийг тус тусдаа оршихуй гэж үзэн, Есүсийг хүн шиг бүтээл гэж бодох нь бий. Зарим нь Есүсийг тэнгэр элчийн нэг гэж боддог. Гэтэл Библид Есүсийг Бүтээгч Ёхова, Эцэг Бурхан мөн болохыг гэрчилдэг. Хуучин гэрээний зөгнөлүүдийн тусламжтайгаар үүнийг баталгаажуулцгаая.

Нэгэн Хөвгүүн болон ирсэн Эцэг Бурхан

Исаиа эш үзүүлэгч нэгэн Хөвгүүн болж мэндлэх Есүсийг Эцэг Бурхан мөн хэмээн тодорхой гэрчилсэн юм.

“Учир нь бидний төлөө хөвгүүн төрж, бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж, түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.” Иса 9:6

Хуучин гэрээний үед “Эцэг” гэж дуудагддаг Бурхан бол Ёхова шүү дээ (Иса 63:16, 64:8). Тиймд дээрх ишлэлээс харахад нэгэн Хөвгүүний байр сууриар ирсэн Ариун Хүү Есүс бол Ариун Эцэг Ёхова Бурхан мөн гэдгийг илтгэж байна.

Исаиа эш үзүүлэгч ч мөн Ёхова Бурханыг мөхөс махбодоор ирж, тээглэх чулуу, бүдрүүлгийн хад болно хэмээн зөгнөсөн байдаг (Иса 8:13-15). Элч Петр тэрхүү зөгнөл Есүсээр биеллээ олсныг гэрчилсэн (1Пет 2:4-8). Есүсийн бурханлаг чанарыг бүрэн дүүрэн ухаарсан Паул элч ч бас Есүсийг Эцэг Бурхан мөн хэмээн нотолжээ (Фил 2:5-6, Ром 9:5).

Зарим хүн Есүс яагаад мацаг барьж, диаоволд соригдсон юм бол гэж, эсвэл яагаад Бурханд залбирсан юм бол гэж гайхдаг. Бурхан байж яагаад элдэв төрлийн сорилт, бэрхшээлийг туулсан юм бол гэж эргэлздэг хэрэг л дээ. Есүс тийн үйлдсэн шалтгаан нь Тэрээр “Хүү”-гийн байр сууриар ирсэнтэй нь холбоотой. Тэрээр махбодоор ирээд, Бурханы хүүхдүүд юу амсаж, юу хийх ёстойг бидэнд биечлэн жишээгээр харуулсан юм (Иох 13:15). Энэхүү шалтгааны улмаас Тэрээр нүгэлгүй хэр нь нүглийн уучлал авах ёслол болох баптисм хүртэж, Алгасал баярыг ч тэмдэглэсэн байдаг.

Иммануелын зөгнөлийг биелүүлсэн Есүс

Хуучин гэрээний Библид нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж Хүү төрүүлэн Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ гэсэн зөгнөл бий (Иса 7:14). Иммануел гэдэг нь “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утгатай бөгөөд энд “Бурхан” гэж Ёхова Бурханыг хэлж байгаа юм (Иса 44:6, 45:21 үзэх). Тодорхой хэлэхэд Иммануел гэдэг нь “Ёхова Бурхан ард түмэнтэйгээ хамт байна” гэсэн үг. Уг зөгнөл Есүсээр биеллээ олсон байдаг.

“Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. … Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд… «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.” Мат 1:18-23

Ариун Сүнсээр хэвлийд тээгдсэн Есүс нэгэн онгон бүсгүйн биеэс Хүүхэд болон мэндэлснээрээ Иммануелын зөгнөлийг гүйцээсэн ажээ. Энэ нь Есүс бол Ёхова Бурхан гэдгийг илтгэнэ. Үүнд бат итгэсэн Матай “Иммануел” гэдэг нэрний утгыг орчуулан тайлбарласнаараа Есүсийг уг мөн чанар нь Эцэг Бурхан мөн хэмээн гэрчилсэн юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기