Тэнгэр элчийн ертөнцөөс ирсэн зочид

32631 읽음

ТОВЧ АГУУЛГА

Үхсэний дараах ертөнцийн талаар олон хүн сонирхдог хэдий ч тэд өөрсдийгөө энэ дэлхийд төрөхөөс өмнө хаана байсныг нэг их лавшруулж бодоод байдаггүй. Ан Сан Хун Христ энэхүү номондоо уг асуудлын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Хүн төрөлхтөн энэ дэлхий дээр ахархан хугацаанд хоосон амьдралаар амьдардаг. Гэвч тэд анхандаа тэнгэрийн сүр жавхлан дунд амьдардаг тэнгэр элч нар байсан бөгөөд гэм нүгэл үйлдсэнийхээ улмаас энэ газарт хөөгдсөнийг Библийн олон тэмдэглэл харуулдаг. Ан Сан Хун Христ хүний махан бие үхсэний дараа ч сүнс нь амьд байдгийг нотолж, хожим ариун хүмүүсийн хүлээн авах амилалтын тухай болон тэнгэрийн яруу алдрын талаар зааж мэдүүлснээрээ сүнслэг итгэл найдвар бидэнд суулгасан юм.

ӨМНӨХ ҮГ

Энэхүү номонд тэнгэр элчийн ертөнцөд нүгэл үйлдээд, нүгэлт энэ дэлхийд хүн болж төрсөн үй олон тэнгэр элч нар нүглийн ялаас чөлөөлөгдөн, дахин тэнгэр элчийн ертөнц рүүгээ буцан явах баярт мэдээний тухай өгүүлсэн билээ.

Дэлхийд төрсөн хүн бүр тэнгэр элчийн ертөнцөөс ирсэн зочин юм. Хүн төрөлхтний сүнсний тухай асуудал нь дэлхий нийтэд яригдаж байгаа шашин судлалын сэдэв мөн. Христийн шашнаас гадна янз бүрийн шашин шүтлэгтнүүд энэхүү сүнсний асуудлын талаар судалдаг ч тогтсон дүгнэлтэнд хүрч чаддаггүй, өөр өөрсдийнхөөрөө мэтгэлцэж, зааж сургадаг. Хаа ч очсон оновчтой, үнэмшилтэй, эргэлзээгүй, итгэл төрүүлэхүйц өгүүлэл, сургаал сонсож чаддаггүй. Учир нь өнөөгийн Библи судлаачид энэхүү сүнсний талаарх үндсэн зарчмыг ухаараагүй байгаа юм.

Бурханы бүтээсэн бүтээл болох тэнгэрийн цэрэг, тэнгэр элч нар, Бурханы хөвгүүд болон хүний сүнс хэрхэн бүтээгдсэн тухай асуудлыг бүрэн гүйцэд ухаарвал сүнснийхээ өмнөх, эдүгээ, хожмын ертөнцийн талаар тодорхой ойлгоно.

Энэхүү номыг уншсанаар тэнгэр элч нар болон хүний сүнс хэрхэн бүтээгдсэнийг судалж болох тул тэнгэр элчийн ертөнц, хүний ертөнц, хожим очих ертөнцийн талаар мэдэхийн зэрэгцээ хүний сүнс хаанаас ирсэн, мөн хаашаа явах тухай ойлгоно.

Хэн ч бай хүний сүнс хаанаас ирээд, хаашаа явахыг мэдэхгүйгээр сургаал айлдах юм бол тэр хүн уг сургаалдаа өөрөө ч баттай итгэхгүй байгаа хэрэг. Өөрийгөө хаанаас ирснийг мэдэхгүйгээр хаашаа явахаа мэднэ гэж үү? Харин энэхүү сүнсний асуудлыг судалж үзвэл бид нүгэл үйлдэн энэ ертөнцөд ирэхээсээ өмнө тэнгэрийн эх нутагтаа Бурханы хөвгүүд, тэнгэрийн цэрэг, тэнгэр элч нартай дотны найзууд байжээ гэдгийг ойлгох юм. Мөн нүгэл үйлдээгүй тэнгэр элч нар болон Бурханы хөвгүүд нүгэлд унасан биднийг гэмшин, буцаж ирэхийг хүлээж байгаа гэдэгт итгэх болно.

Одоо бид нүглийн гивлүүр зүүсэн учир ухаарч ч чадахгүй, харж ч чадахгүй байгаа. Гэвч энэхүү сүнсний асуудлыг л сайтар ойлговол баттай ухаарал авч, баяр баясгалан, итгэл найдварын дунд дахин уулзах тэрхүү өдрийг санагалзан, тэсэн ядан хүлээх юм. Тиймээс энэхүү сүнсний асуудлын талаарх үгүйсгэхийн аргагүй үнэнийг Библиэс хайн олж, тодорхой илчлэн нотолсон болохоор нухацтай судалж үзэхийг хүсэж байна.

ГАРЧИГ

  • 1-р бүлэг Үхэх хүн төрөлхтний төлөөх мөнх амийн зам
  • 2-р бүлэг Дэлхийг бүтээхээс өмнө Христ дотор сонгосон нь
  • 3-р бүлэг Тэнгэр элчийн ертөнц дэх амьдрал, үйл хөдөлгөөн
  • 4-р бүлэг Тэнгэр элч нарын тухай
  • 5-р бүлэг Алдагдсаныг хайж аврахаар ирсэн
  • 6-р бүлэг Нүглийг ихэсгэх гэж хууль тогтоосон нь
  • 7-р бүлэг Сүнсний тухай судлах нь
  • 8-р бүлэг Сүнсийг үгүйсгэдэг хүмүүсийн үзэл баримтлал
  • 9-р бүлэг Нүглийг үйлдэгч сүнс үхэх болно
  • 10-р бүлэг Хүний сүнс хаанаас ирдэг вэ?
  • 11-р бүлэг Есүсийн Сүнс ба бидний сүнс
  • 12-р бүлэг Бурханы завхарч замаа алдсан хөвгүүд ба хоргодох хот
  • 13-р бүлэг Анхны Адам ба Сүүлчийн Адам
  • 14-р бүлэг Хүн яагаад үхдэг вэ?
  • 15-р бүлэг Хожим очих эх нутаг маань хаана вэ?
  • 16-р бүлэг Бидний эх нутаг бол тэнгэр элчийн ертөнц
  • 17-р бүлэг Хүн яагаад өмнөх ертөнцөө санадаггүй вэ?
  • 18-р бүлэг Бурханы амин амьсгалаар сүнсийг бүтээсэн
  • 19-р бүлэг Бидний махан бие бол сүнсний шорон
  • 20-р бүлэг Хүн үхэвч сүнс амьд байдаг
  • 21-р бүлэг Үхсэн хүнд ч сайн мэдээ тунхаглах нь
  • 22-р бүлэг Ямар биеэр амилах вэ?

1-р бүлэг Үхэх хүн төрөлхтний төлөөх мөнх амийн зам

Энэ дэлхийд хүн төрдөг ч үхлээс зугтаж чаддаггүй. Төрсөн л бол үхдэг. Бүгд л төрөөд дараа нь үхнэ. Тэгвэл дэлхийг бүтээснээс хойш өнөөг хүртэл хичнээн хүн төрж, хичнээн хүн үхсэн бол оо? Хүн төрөлхтөн түмэн бодисын эзэн гэгддэг боловч үнэн хэрэгтээ үхлийн боол болж байна. Түмэн бодисын эзэн яагаад үхлийн боол болох болов?

Хүн 10 жил амьдарсан ч, 100 жил амьдарсан ч эцэстээ үхэлд захирагддаг тул хүний амьдралыг хоосон гэхэд болно. Энэ ертөнцийн амьдрал бол хоосон, мөнх амьдрах хэн ч байхгүй, ердөө аянчны ертөнц юм. Үнэхээр хүн амьдралаа эцэслэх хүртэл үхлийн айдастайгаар Сатанд боолчлогддог. Хүний хувь тавилан үхлээс зугтаж чаддаггүй. Хичнээн хөөрхийлөлтэй амьдрал билээ дээ!

Дуулал номын бичигч амьдрал хоосон байдгийг ийнхүү тэмдэглэсэн байна.

Дуу 90:9-10 『Учир нь хамаг өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн. Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан. Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог.』

Хэдийгээр бидний амьдралын өдөр хоногууд дал, наян жил боловч нэг шөнийн зүүд мэт, өглөө ургасан өвстэй адил учир хоосон амьдрал гэхээс өөр аргагүй юм. Исаиа эш үзүүлэгч ийнхүү тэмдэглэсэн байна.

Иса 40:6-7 『… Махтай бодтой бүхэн нь өвс мэт, гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм. ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвээс өвс хатдаг, цэцэг ганддаг. Өргөн түмэн гэгч өвс л юм.』

Тэгвэл бид яагаад энэ зовлон зүдгүүртэй, дэмий хоосон ертөнцөд төрсөн юм бол? Энэхүү хоосон ертөнцийг хэн бүтээсэн юм бол? Паул элч ийн тэмдэглэжээ.

Ром 5:12 『Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ.』

Дээрх ишлэлийг ухаж үзвэл Адам гэх нэг хүнээс болж хэдэн арван тэрбум хүн үхэх болсон нь үнэхээр өнгөцхөн бодох асуудал биш юм. Төгс хүчит Бурхан яагаад Адам, Евагаар нүгэл үйлдүүлсэн юм бол? Энэ асуудлын тухай зарим хүн хэлэхдээ “Бурхан Адам, Евагаар нүгэл үйлдүүлэхгүй байж чадах байсан ч, ингэвэл тэд туйлын эрх чөлөөтэй биш болно. Тиймээс Бурхан тэдэнд сонгох эрх чөлөө өгөхөд тэд нүглийг нь сонгосон” гэдэг. Тэдний энэ хариулт зөв гэж үү?

Хэрэв энэ нь зөв хариулт болох юм бол дараах асуултанд хэрхэн хариулах вэ? Учир нь Библид ийн айлджээ.

Илч 21:4 『Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. …』

Энд Бурхан яагаад сонгох туйлын эрх чөлөө өгөлгүй, үхлийг байхгүй болгосон бэ? Хэрэв тэнгэрт туйлын эрх чөлөө өгөгдвөл тэнд ч бас үхлийг ч, мөнх амийг ч сонгох эрх чөлөө байх ёстой биш үү? Энэ асуултанд хэрхэн хариулах болж байна?

Энэ асуудлыг нухацтай нарийн судлахад Адам, Евад мөнх амь тогтоогдоогүй байсныг нь бид мэдэж болно. Бурхан тэдэнд ердөө “Үржиж олширцгоог. Газар дэлхийг дүүргэ” (Эхл 1:27-28) гэж л айлдсан юм. Түүнчлэн мөнх амийг тодорхой нөхцөлтэйгөөр тогтоосон юм. Библид ийн айлджээ. Учир нь Библид ийн айлджээ.

Эхл 2:16-17 『Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.』

Тэрхүү нөхцөл нь “Сайн муугийн жимсийг идвэл үхэж, идэхгүй бол амьдарна” гэсэн ийм нөхцөл байв. Гэвч Есүсийн золилтоор аврагдах хүмүүст мөнх амь тогтоогдох юм. Библид ийн айлджээ. Учир нь Библид ийн айлджээ.

Илч 21:4 『Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.』

2-р бүлэг Дэлхийг бүтээхээс өмнө Христ дотор сонгосон нь

Тэгтэл энд өөр нэг асуулт гарч ирж байна. Бурхан Еден цэцэрлэгт сайн муугийн жимсийг тавихдаа Адам түүж идэхийг мэдэж байсан уу эсвэл мэдэхгүй байсан уу?

Эхлэлээс төгсгөлийг мэддэг төгс хүчит Бурханыг мэдээгүй байсан гэж хэлж боломгүй юм (Иса 46:10). Хэрвээ Бурхан мэдэж байсан бол Тэрээр Адам, Евагаар нүгэл үйлдүүлэхээр төлөвлөсөн нь гарцаагүй. Тэр ч бүү хэл Еваг мэхэлсэн могойг ч Бурхан бүтээсэн болохоор (Эхл 3:1-5) тэр могойд мэхлүүлэн, сайн муугийн жимсийг түүлгэж идүүлсэн нь ч Бурханы таалал юм.

Үнэндээ энэ бүхнийг ертөнцийн сууриас урьд Христ дотор тогтоосон байсан юм (Ефе 1:3-9). Адамыг нүгэл үйлдсэний дараа Бурхан авралын төлөвлөгөөгөө тогтоосон гэж зарим хүн боддог. Харин тэнгэр газрыг бүтээхээс өмнө авралын төлөвлөгөөг тогтоосон байсан юм. Учир нь Библид ийн айлджээ.

Ефе 1:4-9 『Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гэм зэмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Христ дотор сонгосон юм. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг… тогтоожээ. … Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий. …』

Бурхан авралыг өвлөх өв залгамжлагч нараа ертөнцийн сууриас урьд Христ дотор сонгосон гэсэн тул Адам хэдийн үхэхээр тогтоогдсон байсан нь тодорхой ажээ.

Нүглийн эх үндсийн тухайд бид Адам, Евагаар л хэсэгчлэн тайлбарлах биш, Адамын түүхийн талаарх Эхлэл 2, 3-р бүлгийг Исаиа 14:12-14 болон Езекиел 28:11-17 ишлэлүүдтэй холбож судлах хэрэгтэй. Тэгж байж л замаа алдсан тэнгэр элч болон хүн хоорондын харилцааг баттай ойлгох болно.

Адамын гэм нүгэл нь махан бие өмссөн хүнд амархан ойлгогдохоор сайтар тайлбарлагдсан байдаг. Исаиа болон Езекиел ном нь бидэнд тэнгэр элч нар хэрхэн нүгэл хийж, хэрхэн замаа алдсаныг зааж өгдөг ч үнэндээ тэдний нүгэл Адамын гэм нүгэлтэй адилхан юм. Исаиа номонд анхны гэм нүгэлтний Бурханд урван тэрсэлсэн шалтгаан, дотоод сэтгэлийн үйл явцын талаар, харин Езекиел номонд анхны гэм нүгэлтний мөн чанар ба хэргэм зэргийн талаар тус тус тайлбарласан байна.

Езекиел номын тэмдэглэлээс Тирийн хаан тэнгэрт нүгэл хийснийг нь бид харж болно. Тэрээр халхалдаг тослогдсон херуб тэнгэр элчээр оршиж, Бурханы ариун ууланд галт чулуунуудын дундуур явж байсан аж. Харин сүр жавхлангаар бялхсан учир зүрх нь бардамнан, өөрийгөө завхруулж, нүгэл үйлдэн, эцэст нь хөөгдсөн байна. Библид ийн айлджээ.

Езе 28:11-17 『Дахин ЭЗЭНий үг надад ирж —Хүний хүү чи, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв. Бурханы цэцэрлэг Еденд чи байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмаараг, молор, алмаас, биндэрьяа, судалт гартаам, хаш, индранил, оюу, маргад байв. Хүрээ, углуургууд чинь чиний дотор алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа. Чи халхалдаг тослогдсон херуб байсан. Би чамайг байрлуулсан. Бурханы ариун ууланд чи байв. Галт чулуунуудын дундуур чи явлаа. … Гоо үзэсгэлэнгээсээ болж зүрх чинь бардамнав. Сүр жавхлангийнхаа улмаас цэцэн ухаанаа чи завхруулжээ. Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд өмнө нь тавина.』

Мөн Исаиа номны тэмдэглэлээс Вавилоны хааны тэнгэрт хийсэн үйлдлийг харж болно. Тэрээр Үүрийн хүү, гялбаат цолмонгийн яруу алдарт байр сууринд байсан учраас сэтгэл нь бардамнаж, Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно хэмээн Бурхантай эн зэрэгцэхийг санаархаж байгаад эцэст нь нүглийн энэ газар руу хөөгдсөн ажээ.

Иса 14:4-15 『Чи Вавилоны хаанд энэ ёгт үгийг өргөнө. … Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи хөсөр хаягдлаа! Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэрт гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн лугаа адил болгоно» гэсэн. Гэвч чи үхэгсдийн орон уруу, хамгийн гүн нүхэнд хаягдана.』

Энэ хоёр бүлгийг харьцуулан судлахад бид нүглийн эх үндсийн талаар суурь ойлголттой болно. Дээр дурдсан хоёр ишлэл нь уг хоёр хүний жишээгээр бүх хүн төрөлхтнийг төлөөлүүлж харуулсан төдийгүй үй олон тэнгэр элч нарын үйлдсэн нүглийг ч бас ойлгуулах үүднээс бичигдсэн гэдгийг мэдэх хэрэгтэй. Библид ийн айлджээ.

Илч 12:9 『Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав.』

Сатан эхэндээ тэнгэрт Бурханы эсрэг урван тэрслээд, үй олон тэнгэр элч нарын хамт доош хаягдсаныхаа дараа ч хүртэл дэлхийн төлөөлөгч болон тэнгэрийн анх төрөгсдийн чуулганд оролцож байсан боловч (Иов 1:6-7, 2:1-2, Евр 12:23 харьцуулах) Есүс түүнийг загалмайгаар ялангуут Сатан тэнгэрийн анх төрөгсдийн чуулганаас бүрмөсөн хөөгдсөн юм (Лук 10:18, Илч 12:9 харьцуулах).

3-р бүлэг Тэнгэр элчийн ертөнц дэх амьдрал, үйл хөдөлгөөн

Тэнгэр элчийн ертөнцөд хурдны хязгаар гэж байхгүй, ганцхан цагийн дотор огторгуйн бүх ертөнцөөр аялж болно. Даниел номын тэмдэглэлээс харахад Даниелыг үдээс хойш 3 цагт залбирал хийж эхлэхэд нь Бурханы тушаал бууж, Габриел тэнгэр элч тэр даруй Бурханы тушаалыг хүргэж ирдэг.

Одон орон судлаачдынхаар бол манай галактикийн диаметр 100 мянган гэрлийн жилтэй тэнцдэг гэнэ. Манай энэ галактикт ойролцоогоор 200 тэрбум нар шиг од байдаг төдийгүй уудам сансар огторгуйд галактик ч мөн 200 тэрбум байдаг аж. Тэгвэл 200 тэрбум галактик эргэлдэх уудам сансар огторгуйн төв нь Еврей 12:22-23 ишлэлд “Бурханы хот, тэнгэрлэг Иерусалим” гэж бичигдсэн тэрхүү Иерусалим хот юм. Уг хотын дунд Бурханы сэнтий орших төв ордон байдаг юм Ийнхүү хэдэн зуун сая гэрлийн жилийн зайтай алсын алсад орших сансар огторгуйн төв, Бурханы сэнтийнээс дэлхийд байгаа Даниелын залбирлыг Бурхан сонсоод тушаал буулгаж, Габриел тэнгэр элч тэрхүү тушаалыг Даниелд авчрах үед Даниелын залбирал хараахан дуусаагүй байсан юм (Дан 9:20-24).

Мөн тэнгэр элчийн ертөнцөд хэдэн мянган градусын өндөр халуун ч хүртэл тэнгэр элч, тэнгэрийн зөв шударга хүмүүст ямар ч хор хөнөөл учруулдаггүй. Үүнийг бид Даниелын 3 найз Шадрах, Мешах, Абед-него нар жирийн өдрөөс долоо дахин хүчтэй галласан зууханд ямар ч хор хөнөөл амсаагүйгээс ойлгож болно (Дан 3:19-27 үзэх). Мөн тэнгэр элчийн ертөнцөд Бурханаас өөр хэн ч тэнгэр элч нар юм уу зөвт сүнснүүдийг алах, төмөр гинжинд хүлэх, хөлийг нь дөнгөлөх эсвэл төмөр хэрэм мэт гянданд хорьж, хүлж чадахгүй. Элч Петрийг шоронд хоригдож байхад дөрвөн дөрөвтөөр мануулсан чанд хамгаалагдсан шоронд тэнгэр элч нар чөлөөтэй нэвтэрч чадсан төдийгүй Петрийн хөлийн дөнгө, төмөр гинж тайлагдан, шоронгийн хаалга өөрөө нээгдэж, тэрээр тэндээс саадгүй гарсан байдаг (Үйл 12:1-10).

Мөн тэнгэр элчийн ертөнц бол хүний нүдэнд харагдахгүй хоол ундыг идэж, ууж амьдардаг газар юм. Элч Иохан ийнхүү тэмдэглэсэн байна.

Илч 22:1-2 『Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв.』

Дээр бичигдсэн амийн модны үр жимс, амийн ус нь бодит зүйл биш, Бурханы үгээр бий болсон ер бусын хоол юм. Бурханы болон Хурганы сэнтийнээс урсан гарах амийн усны гол, голын хоёр талд амийн мод байгаа бөгөөд энэ нь Бурханы үгээр бий болсон ер бусын амийн хоол юм. Хүн өөрийн мэдлэг оюун болон ухаанаараа тэнгэр элчийн ертөнцийн яруу алдрын арван мянганы нэг хувийг ч төсөөлж чадахгүй.

Буцах

Site Map

사이트맵 전체보기