Бурханы сүм яагаад Ан Сан Хун Христийн нэрээр залбирдаг вэ?

10847 읽음

Бурхан үе тус бүрд өөр өөр нэрээр авралын ажлаа гүйцэтгэдэг тул ариун хүмүүс тухайн цаг үедээ зөвшөөрөгдсөн Аврагчийн нэрээр залбирах учиртай. Энэ үеийн Аврагчийн нэр бол Ан Сан Хун Христ юм.

Ариун Эцэгийн болон Ариун Хүүгийн үед Бурханы ард түмэн хэний нэрээр залбирдаг байсан бол?

Өнөө үед ихэнх христчүүд Есүсийн нэрээр залбирдаг. Тэгвэл Есүсийг ирэхээс өмнө Мосе, Давид нар хэний нэрээр залбирсан байх вэ? Хэдий Бурханы ард түмэн ч гэлээ үргэлж Есүсийн нэр дээр л залбираад байсан юм биш.

“Тэгээд би ЭЗЭНий нэрээр дуудан “Аяа ЭЗЭН, би гуйя, амийг минь авраач! гэв.” Дуу 116:4

Ариун Эцэгийн үед тэд ЭЗЭНий (Ёховагийн) нэрээр залбирдаг байв. Харин Ариун Хүүгийн үед Есүс ард түмэндээ Ёховагийн нэрээр биш, Өөрийнх нь нэрээр залбирах ёстойг заасан.

“Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.” Иох 16:24

“Одоог хүртэл та нар нэрээр минь юу ч гуйгаагүй” гэсэн нь шавь нар нь тэр болтол Ёховагийн нэр дээр л залбираад байсан гэсэн үг. Харин тэр цагаас хойш Есүс тэдэнд “Миний нэрээр” буюу Өөрийнх нь нэрээр залбир хэмээсэн. Учир нь Ариун Эцэгийн үеэс Ариун Хүүгийн үе болж солигдсон учир Аврагчийн нэр ч бас Ёховагаас Есүс болж өөрчлөгдчихөөд байсан хэрэг (Үйл 4:11-12). Хэрэв шавь нар нь Есүсийн сургаалын эсрэг Ёховагийн нэрээр залбирна гээд зөрүүдэлсэн бол тэд залбирлынхаа хариуг авах боломжгүй байв.

Тэгвэл бид энэ үед хэний нэрээр залбирах ёстой вэ?

Өнөө үе бол Ариун Эцэгийн үе ч биш, Ариун Хүүгийн үе ч биш. Энэ үе бол Хоёрдугаар Христ гарч ирэхээр зөгнөгдсөн Ариун Сүнсний үе юм (Илч 22:17, 19:7). Өнөө үед Бурханы ард түмэн Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэрээр залбирах ёстой. Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр нь “Ариун Сүнсний нэр (Мат 28:19)” болох бөгөөд Есүсийн шинэ нэр гэдгийг Библид зөгнөсөн байна.

“Ялагчийг… Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ.” Илч 3:12

Есүс Өөрийн хүмүүстээ шинэ нэр өгнө хэмээн айлдсан. Энд Есүсийн шинэ нэр нь Хоёрдугаар Есүсийн нэр гэдгийг зааж байна (Илч 2:17, 1Пет 2:4). Иймээс Ариун Сүнсний үед амьдарч буй Бурханы ард түмэн Хоёрдугаар Есүсийн нэрийг мэдэж, итгэж, Түүний нэр дээр залбирах учиртай юм.

Ан Сан Хун Христ бол Библийн бүх зөгнөлийн дагуу энэ үед хүн төрөлхтнийг аврахын төлөө хоёр дахиа ирсэн Христ мөн. Бурханы сүм Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханд итгэж, Түүнийг дагадаг. Тиймээс Бурханы сүмийн итгэгчид Библид заасны дагуу Есүсийн шинэ нэр буюу Ан Сан Хун Христийн нэр дээр залбирдаг юм.

Буцах

Site Map

사이트맵 전체보기