Ан Сан Хун Христ гэдэг нэр Библид гардаг уу?

25554 읽음

Ан Сан Хун гэдэг нэр Библид бичигдсэн эсэх нь чухал биш, харин Тэрээр Библийн зөгнөлийг биелүүлсэн эсэхийг судлах нь чухал юм.

Хуучин гэрээний зөгнөлүүд Есүсийг гэрчилдэг

Хэрэв Библид нэр нь бичигдсэн тохиолдолд л Христ мөн гэж үзвэл Анхны Есүсийг ч Христ гэдэгт нь итгэх аргагүй байх байсан. 2000 жилийн өмнө Есүсийг сайн мэдээ тунхаглах тухайн үед зөвхөн хуучин гэрээний Библи л байсан. Гэтэл хуучин гэрээний Библид ЭЗЭНий нэрээр буюу Ёховагийн нэрээр л аврагдаж болох тухай ишлэлүүд тэмдэглэгдсэн байдаг (Иса 43:11, Иое 2:32). Хуучин гэрээнд Есүс гэдэг Аврагчийн нэрний тухайд огт дурдагдаагүй шүү дээ.

Тэгвэл тэр үеийн итгэгчид Есүсийг Христ мөн гэж хэрхэн таньсан юм бол? Тэд хуучин гэрээний зөгнөлийн тусламжтайгаар таньсан юм. Есүс “Бичвэрүүд нь Намайг гэрчилдэг” гэж айлдаад, хуучин гэрээний зөгнөлүүдээр дамжуулан Өөрийгөө Христ мөн болохыг гэрчилсэн (Иох 5:39, Лук 24:27, 32). Элч нар ч гэсэн хуучин гэрээний Библиэр Есүсийг гэрчилсэн байдаг (Үйл 17:2-3, 28:23). Учир нь Христтэй холбоотой хуучин гэрээний зөгнөлүүдийг Есүс биелүүлсэн гэдэг нь эргэлзээгүй юм.

Библийн бүх зөгнөл Ан Сан Хун Христийг гэрчилдэг

Есүсийг Христ гэж нотолдог зүйл нь Түүний нэр биш харин Библийн зөгнөлүүд юм. Ан Сан Хун Христийн тухайд ч мөн ялгаагүй. Хэдийгээр Түүний нэрийг Библид бичээгүй ч хүн төрөлхтнийг аврахын төлөө хоёр дахиа ирэх Христтэй холбоотой Библийн бүх зөгнөлийг биелүүлсэн юм. Нэр нь Библид байхгүй гэсэн шалтгаанаар бид Христийг үгүйсгэх ёсгүй. Харин ч Библийн зөгнөлийн тусламжтайгаар Түүнийг хүлээн авах учиртай.

Ариун Сүнсний нэр буюу Есүсийн шинэ нэр Бурханы ард түмэнд өгөгдөнө хэмээн Библид зөгнөдөг (Илч 3:12). Тиймээс бид зөвхөн Есүс гэдэг нэрийг л барьж зөрүүдлэх биш, Түүний шинэ нэр хэн болохыг тодорхой мэдэх ёстой. Тэгэх л юм бол бид Ан Сан Хун Христийг Библийн зөгнөлийн дагуу Ариун Сүнсний үед Есүсийн шинэ нэрээр ирсэн Аврагч гэдгийг нь ойлгох юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기