Ан Сан Хун Христ Солонгост ирсэн шалтгаан нь Христ дорно зүгээс хоёр дахиа ирнэ гэсэн Библийн зөгнөлийг биелүүлэхийн тулд байсан юм. Библид Есүсийг анх ирэхдээ хаана төрөхийг нь (Мик 5:2) төдийгүй хоёр дахиа хаана төрөхийг нь ч зөгнөсөн байдаг.
Бурханы тамгалах ажил дорно зүгээс эхэлнэ
МЭ 96 оны үед элч Иохан сүүлчийн шүүлт болохоос өмнө Бурхан Өөрийн ард түмнээ тамгалж, аварна гэдгийг илчлэлтээр хараад, Библид тэмдэглэж үлдээсэн юм (Илч 7:1-3). Тэрээр мөн энэхүү ажил дорно зүгээс эхэлнэ хэмээн зөгнөсөн. Нэг үгээр хэлэхэд эцсийн өдрүүдэд Христ дорно зүгт дахин гарч ирж, авралын үүх түүхээ гүйцэлдүүлнэ гэсэн үг юм.
Солонгосоос илчлэгдсэн Бурханы тамга (Шинэ гэрээний Алгасал баяр)
Библид Бурханы тамга гэж шинэ гэрээний Алгасал баярыг хэлдэг (Иох 6:27, 53-56, Мат 26:17-28). Шинэ гэрээний Алгасал баярыг МЭ 325 онд Никеагийн шашны хурлаар устгасан бөгөөд 1600 орчим жилийн турш хэн ч уг баярыг сахиагүй юм. Элч Иоханы харсан илчлэлтийн дагуу авч үзэхэд Бурханы тамга буюу Алгасал баярын үнэн дахин илэрч, авралын ажил нар мандах дорно зүгээс эхлэх учиртай (Илч 7:2). Иймээс Хоёрдугаар Христийн ирэх ёстой зөгнөлийн газар нь элч Иоханы илчлэлт харсан Патм арлаас зүүн зүгт орших ёстой. Түүнчлэн шинэ гэрээний Алгасал баяр илчлэгдсэн газар байх учиртай.
Илчлэл ном бичигдсэн Патм хэмээх арлаас эх газрын зүүн хязгаарт орших улсыг ижил өргөргийнх нь дагуу авч үзэхэд Солонгос улс болох нь илт байна. Урт удаан хугацаанд мартагдсан Бурханы тамга буюу шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг сэргээсэн улс бол мөн л Солонгос юм. Тиймээс Библийн зөгнөлийн дагуу Хоёрдугаар Христ наран мандах дорно зүгийн орон Солонгос улсад ирэх нь дамжиггүй юм.