Библи дэх Ариун Гуравын сэнтий нэг | Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс нь хэн бэ?

61085 읽음

Ариун Эцэг Ёхова, Ариун Хүү Есүс Христ, Ариун Сүнс Бурханыг “Гурвал” буюу «Ариун Гуравын сэнтий нэг» гэж нэрлэдэг. Мөн энэхүү “Гурвал” нь нэг бие гэсэн утгатай сургаалыг “Ариун Гуравын сэнтий нэг” гэдэг юм. Ариун Гуравын сэнтий нэгийг христийн шашны үндсэн сургаал гэх боловч үүнийг хэрхэн ойлгох тал дээрх үзэл баримтлал шашны урсгал бүрд харилцан адилгүй байдаг.

Үүний гол жишээ нь “Ариун Хүү Есүсийн мөн чанар хэн бэ?” гэсэн асуулт юм. Өнөө үед христийн шашин дэлхий даяар тархаж, хүмүүс Есүсийн нэрийг дууддаг боловч энэхүү асуултын тодорхой хариултыг мэддэггүй. Сүм тус бүр өөр өөрийн сургаал номлолын дагуу Библи тайлбарладгаасаа болоод Есүс Христийн уг мөн чанарыг мэдэж чадахгүй байгаа хэрэг л дээ. Зарим сүм Есүсийг жирийн хүнээс ялгаагүй нэгэн бүтээл гэж үздэг бол зарим нь Есүсийг тэнгэр элчийн нэг ч гэж үздэг. Зарим нь Бурхан болон Есүсийг нэг хүсэл зорилготой учраас нэг гэж өнгөцхөн авч үздэг ч бодит байдал дээр Тэднийг тусдаа гэж боддог.

Ариун Гуравын сэнтий нэгийн талаарх Библийн гэрчлэлийг харвал Есүсийн мөн чанар нь Бурхан юм (Фил 2:5 үзэх). Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд авралын ажлыг удаан хугацаанд гүйцэлдүүлж ирсэн. Эцэг Бурхан авралын ажлаа гүйцэтгэхдээ Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний гэсэн гурван үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ бол Библи дэх Ариун Гуравын сэнтий нэгийн жинхэнэ утга юм.

Ариун Гуравын сэнтий нэгийн тухай ойлголт

Ариун Гуравын сэнтий нэгийн утгыг хялбархан ойлгохын тулд усны төлөв байдлын өөрчлөлтийн талаар бодож үзье. Шингэн төлөвтэй усыг хөргөвөл хатуу төлөвт шилжиж, мөс болно. Мөн усыг буцалгавал хийн төлөвт шилжиж, уур болно. Ус, мөс, уурны хэлбэр дүрс өөр, нэр нь өөр боловч усны үндсэн мөн чанар (H2O) нь хэвээрээ байх юм. Яг үүнтэй адил Эцэг Бурхан ч мөн үе тус бүрд өөр өөр төрх, өөр өөр нэрээр авралын ажлаа гүйцэлдүүлж ирсэн боловч үндсэн мөн чанар нь нэг л Бурхан юм. Библийн алив зөгнөлийн номыг судалж үзвэл Ариун Гуравын сэнтий нэгийн утгыг тодорхой ойлгоно.

Эхлээд Ариун Эцэг, Ариун Хүүгийн талаар судалж үзье. Есүс Бичвэрүүд буюу Библи нь Өөрийг нь гэрчилдэг гэж айлдсан байдаг (Иох 5:39). Энд Есүс тухайн үеийн хуучин гэрээний Библийг зааж хэлсэн. Хуучин гэрээнд Хөвгүүн болж мэндлэх Есүсийг Эцэг Бурхан гэж зөгнөсөн байдаг.

“Учир нь бидний төлөө хөвгүүн төрж, бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж, түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.” Иса 9:6

Тиймээс Ариун Хүү Есүс нь Ариун Эцэг Ёхова Бурхан мөн. Одоо Ариун Хүү болон Ариун Сүнсний талаар бодож үзэцгээе. Элч Паул Ариун Сүнс бидний төлөө залбирдаг хэмээгээд Есүсийг ч мөн бидний төлөө залбирдаг гэсэн юм.

“Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Учир нь Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм.” Ром 8:26-27

“Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд буй, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.” Ром 8:34

Эдгээр тэмдэглэл нь Есүс болон Ариун Сүнс нь уг мөн чанартаа нэг гэсэн үг юм. Тийм болохоор Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс нь тус тусдаа биш, харин нэг юм. Нэг л Эцэг Бурхан Ариун Хүүгийн үүргийг ч, Ариун Сүнсний үүргийг ч гүйцэтгэсэн хэрэг. Учир нь Эцэг Бурхан Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний гурван үүрэг гүйцэтгэхдээ Бурханы авралын ажлыг гурван үед хувааж, үе тус бүрд өөр өөр нэрээр ажиллахаар төлөвлөсөн юм.

Үе тус бүрд өөр өөр нэрээр ажилласан Ариун Гуравын сэнтий нэгийн Бурхан

Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоосон цаг хугацаа бий (Ном.Үгс 3:1). Хүмүүс энэ ертөнцөд амьдрахдаа өөрийн гэсэн зорилготой байдаг. Үүн шиг бидний итгэлийн амьдралд ч тодорхой зорилго бий. Энэ бол сүнсний аврал авах (1Пет 1:8-9). Хүн төрөлхтнийг аврах зорилготой Бурханы авралын үйл хэрэг ч мөн товлосон цагтаа биелэх учиртай. Бурхан авралын үйл хэргийн 6000 жилийн цаг хугацаагаа гурван үед хувааж, үе тус бүрд Аврагчийн өөр өөр нэр оноож өгсөн байдаг.

“Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ,” Мат 28:19

Есүс ертөнцийн авралын төлөө бүх үндэстнийг дагалдагч болгон, Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээ хэмээсэн. Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний нэр гэсэн болохоор Ариун Эцэгийн нэр, Ариун Хүүгийн нэр, Ариун Сүнсний нэр байгаа гэсэн үг. Хуучин гэрээнд гардаг Аврагчийн нэрнээс эхлэн судалж үзэцгээе.

“Би, зөвхөн Би ЭЗЭН, Надаас өөр аврагч үгүй.” Иса 43:11

Исаиа эш үзүүлэгчийн үед “Ёхова” гэдэг нэр л Аврагчийн цорын ганц нэр байсан. Ариун Эцэг Ёхова Бурхан авралын ажлаа гүйцэтгэсэн энэ үе бол Ариун Эцэгийн үе юм. Ариун Эцэгийн үед хүмүүс Ёховагаас өөр нэрээр аврагдах боломжгүй байв. Тэгвэл Бурхан энэ дэлхий дээр “Есүс” гэдэг нэрээр ирсэн ч Аврагчийн нэр урьдын адил Ёхова хэвээр байх уу?

“Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв.” Үйл 4:11-12

Энд Есүсээс өөр аврагдаж болох өөр нэр байхгүй гэсэн байна. Энэ нь Ариун Эцэгийн үеэс Ариун Хүүгийн үе рүү шилжсэнийг илтгэнэ. Үе солигдоход Аврагчийн нэр ч мөн Ёховагаас Есүс болж өөрчлөгджээ. Үүн шиг бидний Аврагч болох Бурханы нэрэнд дуудагдах цаг хугацаа бий. Ариун Эцэгийн үед авралыг зөвхөн Ариун Эцэгийн нэрээр авч, Ариун Хүүгийн үед Ариун Хүүгийн нэрээр л авах боломжтой.

Шинэ нэрээр ирсэн Ариун Сүнс Бурхан

Өнөө үе бол Ариун Эцэгийн үе ч биш, Ариун Хүүгийн үе ч биш, Ариун Сүнсний үе юм. Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр нь Ёхова юу, Есүс үү? Эсвэл өөр шинэ нэр үү? Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэрний талаар судалцгаая.

“Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. … Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ.” Илч 3:12

Энд “Би” гэдэг нь Есүс юм. Тиймээс “Өөрийн шинэ нэр” гэдэг нь Есүсийн шинэ нэр. Шинэ нэр гэсэн болохоор “Есүс” гэдэг нэрнээс өөр нэр байх ёстой ёо доо.

“Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.” Илч 2:17

Дээрх үгэнд ялагчид шинэ нэр бичсэн чулуу өгнө гэжээ. Энд гарч байгаа чулуу нь бодит чулуу биш. Шинэ гэрээний Библид чулуугаар Есүсийг бэлгэджээ.

“Эзэнд ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ.” 1Пет 2:4

Тийм болохоор Илчлэл 2-р бүлгийн чулуун дээрх шинэ нэр нь Есүсийн шинэ нэр юм. Гэхдээ Есүсийн энэхүү шинэ нэрийг хүлээн авагчаас нь өөр хүн мэдэхгүй гэсэн юм. Өнөө үед Есүсийн нэрийг дэлхий даяараа мэднэ шүү дээ. Харин шинэ нэр нь дэлхий дахинд хараахан танигдаагүй өөр нэр учраас хүлээн авагчаас нь өөр хүн мэдэхгүй байгаа хэрэг. Энэхүү шинэ нэр нь Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр болох юм.

Бидний мэдэх ёстой Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр

Бурханд итгэдэг итгэгчид үе тус бүрд өгөгдсөн Аврагчийн нэрэнд итгэн, дагаж байж л аврагдана хэмээн Библид заадаг.

“Та нар миний гэрч нар” гэж ЭЗЭН айлдаж байна. … Би та нарыг сонгосон бөгөөд та нар зарц нар минь юм.” Иса 43:10

Ариун Эцэгийн үеийн итгэгчид Ёховагийн нэрийг тунхагладаг гэрч болж сонгогдсон. Ариун Эцэгийн үеийн Аврагч нь Ёхова учраас тэр. Харин Ариун Хүүгийн үед бол өөр.

“… —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд Тэр тэдэнд… Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.” Үйл 1:6–8

Ариун Хүүгийн үед Есүсийн гэрч болоорой гэсэн. Учир нь Ариун Эцэгийн үеэс Ариун Хүүгийн үе рүү өөрчлөгдсөн болохоор Аврагч ч гэсэн Ёховагаас Есүс болж өөрчлөгдсөн байна. Тэгвэл Ариун Сүнсний үеийн тухайд ямар бол? Мэдээж шинэ нэрний гэрч болох ёстой. Учир нь шинэ нэр нь Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр болохоор тэр.

Үүний нэгэн адил итгэгчид залбирахдаа дууддаг нэр ч мөн үе тус бүрд өөр өөр. Эхлээд Ариун Эцэгийн үед Ёховагийн нэрээр залбирч байж л хариултаа авдаг байв.

“Тэгээд би ЭЗЭНий нэрээр дуудан “Аяа ЭЗЭН, би гуйя, амийг минь авраач!” гэв.” Дуу 116:4

Ариун Эцэгийн үеийн Аврагч нь Ёхова учраас тэр юм. Тэгвэл үе солигдож Ариун Эцэгийн үеэс Ариун Хүүгийн үе болж өөрчлөгдөхөд хэний нэрээр залбирах ёстой вэ?

“Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.” Иох 16:24

“Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй” гэсэн нь төдийг хүртэл хүмүүс Есүсийн нэрээр биш, өөрөөр хэлбэл Ариун Эцэг болох Ёховагийн нэрээр залбирч ирсэн гэсэн үг юм. Харин одооноос эхлэн Есүсийн нэрээр залбираарай гэжээ. Ариун Эцэгийн үеэс Ариун Хүүгийн үе рүү шилжсэн болохоор одооноос залбирахдаа ч Ариун Хүүгийн үеийн Аврагч болох Есүсийн нэрээр залбирах ёстойг сургасан байна.

Хэрвээ хэн нэгэн үүнийг сонссон ч гэсэн урьдын адил Ёховагийн нэрээр залбирсаар байвал залбирлынхаа хариултыг авч чадах болов уу? Чадахгүй. “Миний нэрээр гуйгтун, тэгвэл та нар хүлээн авах болно” гэсэн үг нь одооноос Есүсийн нэрнээс өөр ямар ч нэрээр залбирсан бай хариултаа авч чадахгүй гэсэн утгатай. Тэгвэл Ариун Сүнсний үед хэний нэр дээр залбирч байж хариултаа авах вэ? Мэдээж Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр дээр.

Ариун Эцэгийн үед Ариун Эцэгийн үеийн Аврагч болох Ёховагийн нэрийг дуудаж байж аврал авдаг байсан (Иое 2:32). Үе өөрчлөгдөж Ариун Хүүгийн үе рүү шилжихэд Есүсийн нэрийг дуудаж байж аврагдана (Ром 10:9-13). Ариун Сүнсний үед яах бол? Есүсийн шинэ нэрийг дуудаж байж л аврал авна шүү дээ. Яагаад гэвэл Есүсийн шинэ нэр нь Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр юм.

Одоо бидний амьдарч байгаа үе бол Ариун Сүнсний үе. Тиймээс бид Есүсийн шинэ нэрийг зайлшгүй мэдэх ёстой. Тэгж байж л итгэлийн зорилго болох сүнсний аврал авна. Есүсийн шинэ нэрний эзэн хэн гэдгийг мэдэх цорын ганц арга бол Библи (Иох 5:39). Библийн зөгнөлийг нухацтай судлах юм бол Ариун Сүнсний үеийн Аврагч буюу шинэ нэрээр илчлэгдсэн Есүс бол Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан гэдгийг баттай ойлгоно.

Ариун Гуравын сэнтий нэг Бурханы соёрхсон авралын ажлын түүхийг товчхон судалж үзвэл дараахтай адил. Хуучин гэрээний үед Ариун Эцэг Ёхова израиль ард түмнийг сонгон удирдаж, хожим ирэх тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг бэлтгэсэн юм. Цаг нь болоход Бурхан тэнгэрийн яруу алдраа орхин энэ газарт махан биеэр ирж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглан, хүн төрөлхтний өмнөөс загалмайн зовлон амсан, дэлхийн бүх хүний өмнө тэнгэрийн хаанчлалын зам нээж тавьсан юм. Тэр бол “Бурханы Хүү” гэгддэг Ариун Хүү Есүс Христ мөн. Гэвч сайн мэдээ устаж, тэнгэрийн хаанчлалын зам дахин хаагдсан билээ. Тиймээс Бурхан Өөрийн биеэр хоёр дахиа энэ дэлхийд ирж, тэнгэрийн хаанчлалын замыг дахин нээж өгсөн юм. Тэр бол Библид хоёр дахиа ирнэ хэмээн зөгнөсөн Христ, Ариун Сүнс Ан Сан Хун Христ мөн.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기