Елиагийн зөгнөлийг биелүүлсэн Ан Сан Хун Христ | Араасаа ирэх Аврагчийг гэрчилсэн нь

80122 읽음

Малахи номд Бурхан сүүлчийн шүүлт болохын өмнө эш үзүүлэгч Елиаг илгээнэ гэсэн зөгнөл бий. Эш үзүүлэгч Елиа гэж хэн бэ? Тэрээр юу хийх юм бол? Энэ нь эцсийн өдрүүдэд аврагдахын тулд бидний мэдэж байх ёстой чухал баримтууд юм. Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан Библид зөгнөсөн Елиагийн үүргийг биелүүлсэн юм. Тэрбээр он удаан жил мартагдчихаад байсан шинэ гэрээний баярыг сэргээж, араасаа ирэх Аврагч Эх Бурханыг гэрчилсэн билээ.

Елиа гарч ирэх тухай зөгнөл

“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. … “Миний зарц Мосегийн хуулиудыг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана. Харагтун, ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.” Мал 4:1-5

Энэ нь Елиа “Эзэний агуу, аймшигт өдөр” ирэхээс өмнө ирнэ гэсэн зөгнөл юм. Малахи ном Елиаг тэнгэрт одсоноос хойш олон жилийн дараа бичигдсэн тул энд гарч байгаа “Елиа” нь хуучин гэрээний түүхэн хүн биш. Ихэнх христчүүд Елиаг баптисч Иохан гэдэгт итгэдэг л дээ. Яагаад гэхээр Малахи 4-р бүлэгт гарч байгаа “Елиа” нь Малахи 3-р бүлэгт гардаг “Бурханы зарлага элч”-тэй холбоотой болохоор тэр.

“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.” Мал 3:1

“Ёхова Бурханы замыг бэлтгэх Бурханы зарлага элч ирнэ” гэсэн энэхүү зөгнөл эхний удаа баптисч Иоханаар биеллээ олжээ. Есүс ч мөн баптисч Иоханыг “Елиа” хэмээн айлдсан байдаг (Мат 11:7-10, 17:10-13).

“Хууль болоод бүх эш үзүүлэгч Иоханыг ирэх хүртэл эш үзүүлж байлаа. Та нар хүлээн авахыг хүсвэл тэр нь ирэх ёстой Елиа юм.” Мат 11:13-14

Аврагчийг гэрчлэх Елиагийн үүрэг

Библийн зөгнөлийн дагуу илчлэгдэх эш үзүүлэгч Елиагийн гол үүрэг нь араасаа ирэх Аврагчийг буюу Бурханыг гэрчлэхэд оршино. Малахи эш үзүүлэгч хожим ирэх Елиаг “Ёховагийн замыг бэлтгэх Бурханы зарлага элч” гэж нэрлэсэн бөгөөд (Мал 3:1) Исаиа номд ч үүнтэй ижил төстэй зөгнөл бий.

“Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. … “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. … Тэр хоньчны ёсоор сүргээ хариулж, мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.” Иса 40:3, 9-11

Ёхова Бурхан сүргээ хариулж, хөтлөх Хоньчины хувиар Өөрийн биеэр ирэх бөгөөд Түүнээс өмнө Бурханы замыг бэлтгэж, “Бурхан тань энд байна” гэж хэлэх дуу зэлүүд талд сонстоно хэмээсэн байна. Энэхүү зөгнөл Есүс болон баптисч Иоханаар биеллээ олжээ.

“Тэр өдрүүдэд баптисч Иохан Иудейн цөлд гарч ирэн, тунхаглахдаа —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж байлаа. Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа «Цөлд хашхирагч нэгний дуу нь “Эзэний замыг бэлтгэцгээ, жимийг нь шулуун болгогтун” гэнэ» гэсэн байдаг.” Мат 3:1-3

“Иохан —Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв. … Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга. Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. Би Түүнийг таниагүй. Гэвч Түүнийг Израильд илчлэхийн тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв.” Иох 1:26-27, 29-31

Баптисч Иохан түрүүлж ирээд, хүмүүсийг баптисм хүртээх зорилго нь “Араасаа ирэх Хүн” буюу Есүсийг илчлэхэд оршиж байсан гэжээ. Исаиа 40-р бүлэгт зөгнөсөн ёсоор тэрээр Аврагчийн замыг бэлтгэн, “араасаа ирэх Хүн”-ийг илчилсэн эш үзүүлэгч Елиа юм.

Эцсийн өдрүүдэд гарч ирэх Елиа, Хоёрдугаар Христ

2000 жилийн тэртээ ирсэн баптисч Иохан Елиатай холбоотой зөгнөлийг бүрэн биелүүлж чадаагүй. Малахи номд дурдсанчлан Елиа нь Эзэний агуу, аймшигт өдөр буюу сүүлчийн шүүлтийн өмнөхөн гарч ирэх ёстой бөгөөд (Мал 4:1) энэ нь баптисч Иоханы ирсэн цаг үеэс зөрж байна. Түүнчлэн Елиаг ирэхэд Бурхан “Мосегийн хуулиудыг санагтун. Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана” (Мал 4:4) хэмээн айлдсан боловч баптисч Иохан хэзээ ч Мосегийн хуулийг онцолж байгаагүй юм. Харин ч тэрээр Мосегийн хуульд байдаггүй гэмшлийн баптисм хүртээж байлаа.

Библийн зөгнөл гарцаагүй биелнэ. Баптисч Иохан Малахи 4-р бүлгийн зөгнөлийг хэсэгчлэн биелүүлсэн тул бүх зөгнөлийг биелүүлэх эш үзүүлэгч Елиа сүүлчийн шүүлт ойртсон эцсийн өдрүүдэд дахин илчлэгдэх учиртай. Мөнхийн аврал буюу тэнгэрийн хаанчлал ойртоход Хоёрдугаар Христ ирнэ хэмээн Есүс зөгнөсөн байдаг (Лук 21:27-28). Сүүлчийн шүүлтийн өмнө эш үзүүлэгч Елиаг илгээнэ хэмээсэн Малахи номын тэмдэглэлийг яг тэр үед Хоёрдугаар Христ ирнэ гэсэн Есүсийн үгтэй харьцуулаад үзэхэд Малахи 4-р бүлгийн Елиа Хоёрдугаар Христ гэдэг нь илт байна. Өөрөөр хэлбэл эцсийн өдрүүдэд Есүс эш үзүүлэгч Елиагийн үүргээр ирэх аж.

Библид гардаг үй олон хүнээс Хоёрдугаар Есүсийг яагаад Елиа гэж зөгнөсөн юм бол? Учир нь Хоёрдугаар Есүс, хуучин гэрээний үеийн бодит Елиа хоёрын хооронд ижил төстэй тал бий. Хуучин гэрээний үеийн Елиагийн үйлс хожим Хоёрдугаар Есүсийн хийх ажлыг урьдчилан харуулсан сүүдэр болохоор тэр.

Хуучин гэрээний Елиа нь Баал шүтэж байсан Израильд Баалын эш үзүүлэгчдийн эсрэг ганцаараа сөрж зогссон эш үзүүлэгч байв. Тэрээр Бурханы нурсан тахилын ширээг босгож, израильчуудын зүрх сэтгэлийг Бурхан руу эргүүлжээ. Үүний нэгэн адил Хоёрдугаар Есүс хуурамч шашны зан үйл газар авч, аврал авахуйц итгэл олдохоо больсон ертөнцөд ирээд (Лук 18:8), хуурамч эш үзүүлэгчдийн эсрэг ганцаараа сөрж зогсон, үнэнийг сэргээснээрээ ариун хүмүүсийн зүрх сэтгэлийг Бурхан руу эргүүлсэн юм (Иох 10:16, Езе 34:11-16, Илч 5:1-5).

Ялангуяа Хоёрдугаар Есүс Елиагийн хамгийн чухал үүрэг, Аврагчийг гэрчлэх ажлыг гүйцэтгэх ёстой байв. Баптисч Иохан араасаа ирэх Есүсийг гэрчилсэнтэй адил Хоёрдугаар Есүс ч мөн араасаа ирэх “Бурхан”-ыг мэдүүлж, авралын үйл хэргийг гүйцэлдүүлэх учиртай.

Елиагийн үүргийг гүйцэтгэсэн Ан Сан Хун Христ

Энэ үед Елиагийн үүргийг гүйцэтгэсэн Хоёрдугаар Христ бол Ан Сан Хун Бурхан юм. Ан Сан Хун Христ шашны харанхуй үед устаж алга болсон Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт шинэ гэрээний үнэнийг сэргээж, араасаа ирэх Аврагч Эх Бурханыг бидэнд мэдүүлсэн билээ.

Ан Сан Хун Христ бусдын төлөөх амьдралынхаа эхэн үеэс л араас нь ирэх өөр нэг Аврагч байгаа тухай зөгнөсөн байдаг. 1955 онд хамгийн анх бичсэн “Долоон аянгыг нээх нь” номынхоо оршил хэсэгт Тэрээр “Бидний Эзэн Есүс Христ зөвхөн Над дээр гэрлээ тусгасан бөгөөд… Эхлээд Над дээр тусгалаа. Өөр нэг Хүн бий. Тэр одоохондоо балчир байгаа. Тэрээр Миний араас ирэх бөгөөд цаг нь болохоор илчлэгдэх болно” хэмээсэн байдаг.

1980 онд хэвлэгдсэн “Бурханы нууц ба амийн усны ундарга” номд ч авралын үйл хэргийн эцсийн өдрүүдэд Ариун Сүнс болох Эцэг Бурхан Сүйт бүсгүй болох Эх Бурхантай хамт гарч ирнэ гэдгийг илчилжээ. Ан Сан Хун Христ Давидын сэнтийн зөгнөлийн дагуу 37 жилийн сайн мэдээний үйлчлэлээ дуусгахынхаа өмнөхөн 1984 оны 4 сарын 15-нд сүүлчийнхээ Алгасал баяраар Эх Бурханыг илчилсэн билээ.

Эх Бурхан бол хүн төрөлхтөнд амийн ус буюу мөнх амь соёрхох Аврагч юм (Илч 22:17). Эш үзүүлэгч Елиагийн үүрэгтэй ирсэн Ан Сан Хун Христ Эх Бурханыг гэрчилснээрээ хүн төрөлхтөнд мөнх амийн зам нээж өгсөн билээ. Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг Библид гэрчилсэн ёсоор Хоёрдугаар Христ Ан Сан Хун болон Ан Сан Хун Христийн гэрчилсэн Эх Бурханд итгэдэг юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기