Хурим найрын сургаалт зүйрлэл ба түүнд агуулагдсан нууц

57972 읽음

Хурим гэдэг бол туйлын баярт үйл явдал юм. Бид аврал аваад тэнгэрийн хаанчлалд орохыг Есүс хуримын найранд уригдан оролцож байгаатай зүйрлэжээ. Өөр олон найр наадам байдаг ч Есүс яагаад заавал хурим найртай зүйрлээ юм бол? Үүнд чухал учир шалтгаан бий. Хэрэв бид Есүсийн заасан тэнгэрийн хурим найрын тухай сургаалт зүйрлэлийг Илчлэл номын зөгнөлтэй харьцуулан судалж үзэх юм бол энэ цаг үеийн итгэгчид хэнээс мөнх амийн ерөөл авч, тэнгэрийн хаанчлалд орохыг мэдэх боломжтой.

Есүсийн заасан хурим найрын тухай сургаалт зүйрлэл

“Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь —Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно. … Тэгээд тэр зарц нартаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь” гэхэд тэр зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ.” Мат 22:1-10

Хуриманд зайлшгүй сүйт залуу, сүйт бүсгүй байх ёстой. Мөн зочид хүрэлцэн ирэх нь гарцаагүй. Сүйт залуу, сүйт бүсгүй, зочид бол хуримын найранд зайлшгүй шаардлагатай хүмүүс юм. Матай 22-р бүлгийн хуримын найрын сургаалт зүйрлэлд ч хааны хүү буюу сүйт залуу гарч байна. Энд гарч байгаа хааны хүү нь Бурханы Хүү болж ирсэн Анхны Есүсийг зааж байгаа юм. Зочид нь Есүсийг хүлээн авч, тэнгэрийн хаанчлалд орох итгэгчдийг илэрхийлнэ.

Гэтэл хурим найрын сургаалт зүйрлэлд хуримын гол эзэн болох сүйт бүсгүй харагдахгүй байна. Сүйт бүсгүйгүй хурим найр гэж байхгүй шүү дээ. Есүс яагаад сүйт бүсгүйн талаар дурдаагүй өнгөрсөн юм бол? Тэнгэрийн хуримын найранд Сүйт бүсгүй байхгүйдээ биш 2000 жилийн тэртээ Анхны Есүсийн үед Сүйт бүсгүйн илчлэгдэх цаг хараахан болоогүй байсандаа тэр юм. Хоёрдугаар Христийн үед Сүйт бүсгүй гарч ирэх талаар Библид зөгнөдөг.

Хоёр дахиа ирэхэд нь илчлэгдэх Сүйт бүсгүй

Илчлэл ном Есүсийг тэнгэрт одсоны дараа МЭ 96 оны үед бичигдсэн юм. Есүс Иоханд ирээдүйд юу болохыг илчлэлтээр харуулжээ (Илч 1:1). Тэр дундаа тэнгэрийн хурим найрын тухайд илчлэлт үзүүлсэн бөгөөд 2000 жилийн өмнөх хурим найрын сургаалт зүйрлэлд гарч ирээгүй сүйт бүсгүйг илчлэн харуулсан байна.

“… Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм. Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! …” Илч 19:7-9

Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ гэжээ. Илчлэл номд гарч байгаа Хурга нь Есүсийг илтгэж байна (Иох 1:29). Хурга нь дахин ирэх (хоёр дахиа ирэх) Есүсийг, уригдагсад нь мөнх амийн ерөөл хүртэх итгэгчдийг илэрхийлдэг.

Сүйт залуу болох Хургатай цуг Анхны Есүсийн үед илчлэгдээгүй байсан Хурганы эхнэр буюу Сүйт бүсгүй гарч байна. Бусад хурим найрын нэгэн адил тэнгэрийн хуримын найранд ч Сүйт залуу, зочдоос гадна Сүйт бүсгүй байх нь дамжиггүй. Тийм ч учраас Есүс итгэгчдийн аврал авч, тэнгэрийн хаанчлалд орох үйл явцыг бусад найртай биш хуримын найранд оролцож байгаатай зүйрлэсэн аж. Тэрээр Сүйт бүсгүй байгааг 2000 жилийн өмнөөс л мэдүүлж байжээ. Тэгвэл Сүйт бүсгүй буюу Хурганы эхнэр чухам хэн юм бол оо?

“Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. … тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.” Илч 21:9-10

Тэнгэр элч Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гээд тэнгэрээс буун ирж буй Иерусалимыг үзүүлжээ. Тэнгэрийн хурим найрын Сүйт залууг Хурга гэж илэрхийлсэн ч тэр нь бодит хурга биш байсанчлан Сүйт бүсгүй ч мөн бодит хотыг биш, тэнгэр Иерусалим хотыг бэлгэддэг юм.

Хурим найрын сургаалт зүйрлэл дэх Сүйт бүсгүй бол Эх Бурхан

Библид тэнгэр Иерусалим гэж Эх Бурханыг илтгэдэг.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26

Дээр буюу тэнгэрт оршигч Иерусалимыг “бидний Эх” гэжээ. Тиймээс Сүйт бүсгүй гарч ирнэ гэсэн Илчлэл номны зөгнөл нь тэнгэрт оршигч Эх Бурхан энэ газарт ирнэ гэсэн утгатай юм. Тэгээд л Сүйт бүсгүйг “тэнгэрээс буун ирж буй” Иерусалим гэжээ.

Тэнгэр Иерусалимыг Сүйт бүсгүйгээ болгосон Хурга нь тэнгэр Эцэг юм. Хоёрдугаар Есүс болох Эцэг Бурхан, Сүйт бүсгүй болох Эх Бурхан ирээд итгэгчдийг тэнгэрийн хурим найранд урих юм. Энэ тухайд Илчлэл 22-р бүлэгт Сүнс болон сүйт бүсгүй гарч ирж байгаагаар зөгнөсөн байдаг.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Сүнс нь Ариун Эцэг, Ариун Хүүтэй нэг буюу Эцэг Бурханыг хэлж байна. Сүнс болон сүйт бүсгүй, өөрөөр хэлбэл Эцэг Бурхан болон Эх Бурханы илчлэгдэх зорилго нь амийн ус буюу мөнх амь өгөхийн тулд юм. Ийм учраас энэ цаг үед мөнх амь авахын тулд Эцэг Бурханаас гадна Эх Бурханыг ч мөн хүлээн авах ёстой. Тэгж гэмээнэ бид хуримын найранд уригдан, зочны ёсоор амийн ус авч, улмаар мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох ерөөл хүртэх юм (Илч 19:9).

Сүйт бүсгүй болох Эхийг хэн зааж мэдүүлэх вэ?

Гэвч хүн төрөлхтөн Эх Бурхан ирэхийг бүү хэл Түүний оршихуйг ч мэддэггүй байв. Хүн төрөлхтнийг аврахын тулд Эцэг Бурхан Өөрөө Эх Бурханыг илчлэн мэдүүлнэ хэмээн Библид зөгнөдөг.

“Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун. Тэр босгон байгуулж, Иерусалимыг газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.” Иса 62:6-7

Ёхова Бурхан Иерусалимыг босгон байгуулна гэж айлдсан бөгөөд газрын магтаал болгох Иерусалим нь тэнгэр Иерусалим Эхийг хэлж байна. Энэ нь Эцэг Бурхан Өөрөө Эх Бурханыг гэрчилнэ гэсэн утгатай юм. Бурхан мөн эл хүслээ Эхлэл номд гардаг Адам, Евагаар дамжуулан мэдүүлжээ.

“Адам Энэ чинь л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул эм хүн гэж нэрлэгдэг гэжээ.” Эхл 2:23

“Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж.” Эхл 3:20

Адам нь Еваг “Энэ чинь л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах” хэмээн гэрчлээд “Ева (еврей хэлээр амь гэсэн утгатай)” гэж нэрлэсэн байна. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн Адам, Ева нь хожим ирэх Эцэг Бурхан болон Эх Бурханыг илтгэдэг (Ром 5:14). Бурхан долоо дахь өдөр амрахынхаа өмнөхөн Адам, Ева хоёрыг бүтээсэн нь мөнхийн амралт ойртсон үед Адамаар илэрхийлсэн Хоёрдугаар Христ, Евагаар илэрхийлсэн Эх Бурхан хүн төрөлхтний өмнө илчлэгдэнэ гэсэн үг юм. Адам эхнэрээ “Ева (амь)” гэж нэрлэсэн нь Хоёрдугаар Христ амийн бодит болсон Эх Бурханыг гэрчилнэ гэсэн зөгнөл ажээ.

Хоёрдугаар Христ буюу Ариун Сүнс Ан Сан Хун Бурхан эдгээр бүх зөгнөлийн дагуу Сүйт бүсгүй болох тэнгэр Эхийг гэрчилсэн юм. Мөн Тэрээр бидэнд мөнх амь авахын тулд тэнгэр Эхэд итгэж, дагах ёстойг ч мэдүүлсэн. Иймээс энэ цаг үед Эцэг Бурханд төдийгүй Эх Бурханд итгэж, дагадаг хүмүүс л мөнх амийн ерөөл хүртэн, тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болох юм. Тэд Хурганы хуримын зоогонд оролцох ерөөлтэй хүмүүс байх болно.

“… Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ…” Илч 19:9

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기