Есүс үүлэн дунд хоёр дахиа ирнэ гэсэн нь махан биеэр, хүний төрхөөр дахин ирнэ гэсэн утгатай юм.
Үүлэн дунд ирсэн Хоёрдугаар Есүс
“Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсээр ирж, … Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, …” Дан 7:13-14
Хуучин гэрээний Библид Христийг хожим үүлэн дунд залран ирнэ гэж зөгнөсөн байдаг. Гэвч Есүс Христ бодит тэнгэрийн үүлэн дунд ирээгүй, харин Мариагийн биеэр дамжин хүний төрхөөр энэ дэлхийд ирсэн билээ. Үүлэн дунд залран ирэх тухай зөгнөл нь зүйрлэл бөгөөд энэ нь махан биеэр ирнэ гэсэн утгатай ажээ. Үүл нь нарны хурц гэрлийг халхалдаг шиг Бурханы яруу алдар махан биеэр халхлагдсаныг ийн зүйрлэж байгаа хэрэг.
Үүлэн дунд ирсэн Хоёрдугаар Есүс
“Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв.” Лук 21:27-28
Есүсийг үүлэн дунд хоёр дахиа ирнэ хэмээжээ. Адилхан нэг Библид үүлэн дунд ирнэ гэж яг ижилхэн зөгнөсөн байна. Тийн зөгнөсөн атал нэг бол махан биеэр ирж, нэг бол бодит үүлэн дунд ирнэ гэж тайлбарлах нь үндэслэлгүй юм. Есүс шавь нартаа хоёр дахь ирэлтийнхээ талаар амархан ойлгуулахын тулд анх ирсэнтэйгээ адилхан үг хэллэг ашиглан тайлбарласан байна. Тиймээс Есүс хоёр дахиа үүлэн дунд ирнэ гэсэн зөгнөл ч мөн махан биеэр буюу хүний төрхөөр ирнэ гэдгийг нь илтгэж байгаа хэрэг.