Ан Сан Хун Христийн сургаалд Эх Бурхан, шинэ гэрээний Амралтын өдөр, Алгасал баяр, 3 удаагийн 7 баяр, сүнсний тухай зэрэг сургаалууд багтдаг.
Тэрээр 2000 жилийн өмнө Есүсийн тогтоосон шинэ гэрээний үнэнийг бүрэн төгс сэргээсэн юм.
Хүн төрөлхтний сүнсний тухай асуудал нь дэлхий нийтэд яригдаж буй шашин судлалын сэдэв мөн. Христийн шашнаас гадна янз бүрийн шашин шүтлэгтнүүд сүнсний асуудлын талаар судалдаг ч өөр өөрсдийнхөөрөө тайлбарладаг. Хаана ч очсон оновчтой, үнэмшилтэй, эргэлзээгүй, итгэл төрүүлэхүйц өгүүлэл, сургаал сонсож чаддаггүй.
Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан бидэнд Библид агуулагдсан авралын үнэнийг нэг бүрчлэн сургаж, алив үнэний гол мөн чанар болох Эх Бурханы тухай зааж мэдүүлсэн юм. Библид энэ үеийн Аврагч Эх Бурхан ирнэ гэдгийг ертөнцийн сууриас өмнө хэдийн зөгнөчихсөн байсан бөгөөд энэ талаарх Ан Сан Хун Христийн гэрчлэлийг судалъя.
“Ёхова Бурхан шинэ гэрээ байгуулна” хэмээн зөгнөсөн ёсоор Есүс Алгасал баяраар шинэ гэрээг байгуулсан юм. Хүн төрөлхтөн шинэ гэрээний Алгасал баяраар бүрэн төгс уучлагдаж, мөнх амь авах болсон билээ.
Ан Сан Хун Христийн авралын үнэнийг бичиж тэмдэглэсэн номнууд. Библид лацдагдсан авралын үнэнийг хэн боловч ухааран, мөнх амь олоход нь газарчлах үүднээс нарийн зааварчилгаа, сургаал эдгээрт бичигдсэн байгаа.