Сайн мууг мэдүүлэгч жимс ба сайн мэдээ

6547 읽음

ТОВЧ АГУУЛГА

Еден цэцэрлэгт “Сайн муугийн жимс бүү ид” гэсэн хуулийг зөрчсөн Адам Ева хоёрын нүглээс болж хүн төрөлхтний үхлийн түүх эхэлсэн гэдгийг Библи гэрчилдэг. Ан Сан Хун Христ энэхүү номондоо авралын төлөвлөгөөн дэх Едений түүхийн жинхэнэ утгыг тайлбарласан юм. Тэрээр мөн хүн төрөлхтөн тэнгэрт нүгэл үйлдсэн тэнгэр элч нар байсныг мэдүүлсэн байдаг. Хүн төрөлхтнийг тэнгэрийн эх нутагт нь буцаахын төлөө Христийн тунхагласан сайн мэдээ нь шинэ гэрээ бөгөөд шинэ гэрээний гол цөм нь Алгасал баяр мөн болохыг бид уг номноос ойлгож мэдэх юм.

ӨМНӨХ ҮГ

Энэхүү ном нь Бурхан Адам Еваг яагаад бүтээх болсныг, бүтээсэн Адам Евагаараа яагаад нүгэл үйлдүүлэх болсныг, яагаад Бурхан авралын төлөвлөгөө тогтоох болсныг, мөн хуучин гэрээний хоргодох хотыг яагаад байгуулах болсныг, мөн тэрхүү хоргодох хотын тухай зөгнөл нь шинэ гэрээний үед юугаар биелэгдсэнийг, түүнчлэн шинэ гэрээний сайн мэдээ гэж юу болохыг, яавал сайн мэдээг дуулгавартай дагаж болохыг, Мелхизедекийн хэргэм нь юу болохыг, яавал тэнгэрийн хаанчлалд саадгүй нэвтэрч чадахыг гээд энэ бүх асуултанд баттай зөв хариу өгөх зорилготой юм. Учир нь ертөнцөд өдий төдий хуурамч сургаал номлол байгаа билээ. Библид худал хуурмагт мэхлэгдсэн хүн ч бас сүйрнэ хэмээсэн байдаг.

Аврал нь итгэлээс хамаарах хэдий ч хуурамч итгэл бас байдаг. Тэгвэл аврал авах итгэл нь ямар итгэл юм бол? Итгэе л гэж байгаа бол зөв үнэнийг дагаж, мөнх амь руу орох зөв итгэлтэй байх ёстой.

ГАРЧИГ

  • 1-р бүлэг Еден цэцэрлэгт сайн муугийн жимсийг Бурхан яагаад тавьсан бэ?
  • 2-р бүлэг Нүглийг ихэсгэх гэж хууль тогтоосон нь
  • 3-р бүлэг Амралтын өдөр ба Амралтын мянган жил
  • 4-р бүлэг Төгс бүтээл ба төгс бус бүтээл
  • 5-р бүлэг Тэнгэрээс хөөгдсөн нь
  • 6-р бүлэг Газрын хүн ба тэнгэрлэг хүн
  • 7-р бүлэг Тэнгэр элчийн ертөнцөд Бурхан яагаад биднээр нүгэл үйлдүүлсэн бэ?
  • 8-р бүлэг Бурхан яагаад хоргодох хот байгуулсан бэ?
  • 9-р бүлэг Шинэ гэрээний сайн мэдээ гэж юу вэ?
  • 10-р бүлэг Сайн мэдээний үйлчлэгч нь шинэ гэрээний үйлчлэгч мөн
  • 11-р бүлэг Хуучин гэрээ шинэ гэрээгээр өөрчлөгдсөн нь
  • 12-р бүлэг Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм
  • 13-р бүлэг Алгасал баярын ариун зоог
  • 14-р бүлэг Алгасал баярын далд нууц
  • 15-р бүлэг Майхан баярын тухай

1-р бүлэг Еден цэцэрлэгт сайн муугийн жимсийг Бурхан яагаад тавьсан бэ?

Бурхан Еден цэцэрлэгт сайн муугийн жимсийг тавихдаа Адам Ева түүж идэхийг мэдэж байсан уу эсвэл мэдэхгүй байсан уу?

Эхлэлээс төгсгөлийг тунхагладаг, төгс хүчит Бурхан үүнийг мэдээгүй байсан гэж хэлэх аргагүй (Иса 46:10 үзэх). Хэрвээ Бурхан мэдэж байсан юм бол Адам Евагаар нүгэл үйлдүүлэхээр төлөвлөсөн нь гарцаагүй юм. Учир нь тэднийг нүгэл үйлдүүлэхээр урхидсан могойг ч Бурхан бүтээсэн юм. Библид ийн айлджээ.

Эхл 3:1-5 『ЭЗЭН Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой, …』

Түүнчлэн Фараон хааны сэтгэлийг хатууруулж, израильчуудыг Египетэд хүнд зовлон туулахаар болгосон нь ч мөн Бурхан байсан юм. Библид ийн айлджээ.

Гэт 9:15-16, Ром 9:17-18 『Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм』 гэсэн.

Тиймээс Бурхан сайн муугийн жимс тавьж, Адам Евагаар идүүлж нүгэл үйлдүүлсэн нь гарцаагүй. Нүгэл ихэссэн газар нигүүлсэл бүр ч бялхдаг. Адам Евагийн хувьд сайн муугийн жимс нь хууль тушаал болсон. Хууль тушаал байхгүй газар нүгэл ч байхгүй юм (Ром 5:13 үзэх).

2-р бүлэг Нүглийг ихэсгэх гэж хууль тогтоосон нь

Тэгвэл Бурхан ямар учраас сайн муугийн жимсийг тавьж, Адам Евагаар идүүлж, нүгэл үйлдүүлэх болсон юм бол? Үүний учир нь Бурхан тэднийг нүглээс нь авралд хүргэж, мөнхийн яруу алдарт оруулахын тулд юм. Еден цэцэрлэгт мөнх амь баттай тогтоогүй, харин болзол нөхцөлтэй байсан. Гэвч нүгэлтнүүд Есүсийн цусаар аврал авсан үед мөнх амь нь нөхцөлөөр бус, харин үүрд баталгаажиж байгаа юм. Библид ийн айлджээ.

Илч 21:4 『Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. …』

Еден цэцэрлэгт мөн Синаи ууланд хууль тогтоож, тэр хуулиар үхэх болгосон. Еден цэцэрлэгт сайн муугийн жимс нь хууль болж, Синаи ууланд Арван тушаал нь хууль болсон. Дашрамд хэлэхэд Бурхан хууль тогтоосон нь нүгэл үйлдүүлэхийн тулд байсан гэж Библид тэмдэглэжээ.

Ром 5:20-21 『Хууль ирснээр алдаа зөрчил ихэссэн ч нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм. Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжин мөнх аминд аваачих зөвт байдлаар ноёрхох юм.』

Өөрөөр хэлбэл Есүсийн цусаар аврал авч байж л үхлээс мөнх амь бүрэн баталгаажна гэсэн үг. Чухал зүйл нь Есүсийн цус. Есүсийн цус байхгүй газарт төгс төгөлдөр зүйл байх боломжгүй гэсэн үг юм. Элч Паул тушаалын тухай ийн тэмдэглэжээ.

Ром 7:10-11 『аминд гэсэн тушаал нь үхэлд хүргэдгийг би мэдэв. Учир нь тушаалаар шалтаглаж нүгэл намайг мэхэлсэн бөгөөд намайг түүгээр алсан.』

Диавол Еден цэцэрлэгээс эхлээд л боломж ашиглан, бүх ертөнцийг мэхэлсээр ирсэн. Адам эзгүй боломжийг ашиглан Еваг мэхлэн сайн муугийн жимс идүүлж, Ева мөн Адамд өгч идүүлэн, үхэлд хүргэсэн юм (Эхл 3:1-5 үзэх).

Тийм учраас Еден цэцэрлэгт ч төгс бүтээл байгаагүй, Синаи ууланд өгсөн хууль ч төгс байгаагүйг бид ойлгож болохоор байна. Бурхан одоо болтол төгс төгөлдөр зүйл бүтээх ажлаа хийсээр л байгаа. Библид ийн айлджээ.

Иох 5:17 『Харин [Есүс] тэдэнд —Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна…』

Есүс дээрх үгийг Амралтын өдөр ч хүртэл төгс бүтээлийн ажлаа хийснийх нь төлөө иудейчүүд Түүнийг шүүмжлэх үед айлдсан юм.

Тэгвэл Бурханы төгс бүтээлийн ажил хэзээ дуусах юм бол? Эхлэл номны 1-р бүлэгт Бурхан 6 өдрийн турш хийж бүтээсэн ажлаа дуусгаж амарсан гэж гардаг. Энэ талаар элч Паул дараагийн бүлэгт гарсанчлан тайлбарласан юм.

3-р бүлэг Амралтын өдөр ба Амралтын мянган жил

Евр 4:3-6 『Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч… Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ “Бурхан бүх ажлаасаа долоо дахь өдөртөө амарчээ” гэжээ. Тэнд бас “Миний амралтад тэд эс орно” гэсэн байна. Иймд тийш орох зарим нь үлдсэн бөгөөд…』

““Бурхан бүх ажлаасаа долоо дахь өдөртөө амарчээ” гэжээ. Тэнд бас “Миний амралтад тэд эс орно” гэсэн байна. Иймд тийш орох зарим нь үлдсэн бөгөөд” гэж бичигджээ. Элч Паул тэрхүү амралтыг нь хүн төрөлхтний 6000 жилийн түүх дуусах үед орох мөнхийн амралт гэж тайлбарласан байна.

Зургаан өдрийн дараах Амралтын өдөр болон зургаан жилийн дараах Амралтын жил нь бүгд хожим ирэх юмсын зөгнөл болох нь гарцаагүй юм. Зөгнөлийн биелэлтийн тухайд Библид нэг өдрийг нэг жилээр тооцсон нь байдаг ч (Тоо 14:34, Езе 4:6 үзэх) нэг өдрийг мянган жилээр зүйрлэсэн нь ч бий.

2Пет 3:8 『… Эзэний хувьд харин нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг.』

Долоон өдрийн тогтолцоот Амралтын өдөр юм уу долоон жилийн тогтолцоот Амралтын жилийг зөгнөлөөр үзэхэд хүн төрөлхтний түүхийн 6000 жилийн дараа Амралтын мянган жил байгааг харуулж байна. Гэвч Илчлэл номыг судлаад үзэхэд Сатан мянган жилийн турш оёоргүй гүнд хоригдон, харин ариун хүмүүс мянган жилийн турш хаанчилна (амарна) гэсэн тэмдэглэл байдаг (Илч 20:1-6 үзэх). Тиймд Бурхан зургаан өдрийн бүтээлийнхээ дараа амарсан гэдэг нь 6000 жилийн турш төгс бүтээлийн ажлаа дуусгаад Бурхан мөнхийн амралт руу орохыг, улмаар аврал авсан ариун хүмүүс Бурхантай хамт уг амралт руу орохыг харуулж байна.

“Тэнд бас “Миний амралтад тэд эс орно” гэсэн байна. Иймд тийш орох зарим нь үлдсэн бөгөөд” хэмээн айлдсанчлан тэрхүү амралт руу орно гэдгийг Иохан элч “Мянган жилийн турш хаанчилна” хэмээн илэрхийлсэн юм. Тиймээс Адам, Ева нь төгс бүтээл байгаагүй, харин төгс бус бүтээл байсан бөгөөд төгс бүтээл бүтээх загвар төдий юм. Яагаад гэвэл Адам, Ева нь нүгэл ч үйлдэж, мөн үхэж ч болох байсан юм. Элч Паул төгс бүтээл ба төгс бус бүтээлийн талаар ийн тэмдэглэжээ.

1Кор 15:44-53 『Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. Тийнхүү “Анхны хүн Адам амьд биет болжээ” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов. Харин эхнийх нь сүнслэг бус төрөлх агаад сүнслэг нь дараа нь аж. Анхны хүн (Адам) нь газраас бөгөөд шороон, хоёр дахь хүн (Есүс) нь тэнгэрээс болой. Шорооных нь ямар байдагчлан шорооноос буй нь тийм бөгөөд тэнгэрийнх нь ямар байдагчлан тэнгэрээс буй нь тийм байна. Шороон хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно. …』

Дахин хэлэхэд Адам нь сүнслэг буюу төгс бүтээл байгаагүй, харин төрөлх бие буюу газрын шороогоор бүтээгдсэн төгс бус бүтээл байсан юм. Шорооных буюу төгс бус бүтээл нь тэнгэрийнх буюу сүнслэг төгс бүтээл болж өөрчлөгдөх ёстой гэсэн үг юм.

Буцах

Site Map

사이트맵 전체보기