Библид сүнсний талаар юу гэж заадаг вэ? | Сүнс оршин тогтнодог

24226 읽음

Хүн төрөлхтний сүнсний тухай асуудал нь дэлхий нийтэд яригдаж байгаа шашин судлалын сэдэв мөн. Христийн шашнаас гадна янз бүрийн шашин шүтлэгтнүүд сүнсний асуудлын талаар судалж, өөр өөрөөр тайлбарладаг боловч хүмүүс оновчтой, үнэмшилтэй, эргэлзээгүй, итгэл төрүүлэхүйц өгүүлэл, сургаал сонсож чаддаггүй.

Сүнсний тухай асуултын хариултыг Библиэс олж болно. Учир нь Библи бол хүний ​​сүнсийг бүтээсэн Бүтээгч Бурханы тэмдэглэл юм. Тэгэхлээр Библид сүнсний талаар юу гэж заадаг юм бол? Христийг энэ дэлхийд ирэхээс өмнө бичигдсэн хуучин гэрээ нь сүнсний тухай үнэнийг шөнийн сарны гэрэл мэт бүдэгхэн гэрэлтүүлдэг. Харин шинэ гэрээ нь сүнсний тухай үнэнийг өдрийн цагаар гийгүүлэх нарны гэрэл лугаа тод томруун илчилдэг юм.

Сүнс нь махан биеийн амь эсвэл хөдөлгөгч хүч мөн үү?

Зарим хүн зөвхөн хуучин гэрээний Библид анхаарал хандуулж, сүнсний тухай үнэнийг мушгин гуйвуулдаг. Тэд “сүнс нь махан биеийн амь эсвэл хөдөлгөгч хүч”-ийг заадаг тул хүн нас барахад сүнс ч мөн дагаад устаж алга болдог гэж үздэг байна. Гэвч Библийн сургаал өөр.

“Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.” Эхл 2:7

Хүн газрын шороо болон амин амьсгалаар өөрөөр хэлбэл махан бие болон сүнсээр бүтээгдсэн. Сүнс нь махан бие үүсэхэд л хамт бүтээгдсэн биш, харин Бурханы тусад нь үлээж оруулсан оршихуй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тэгээд л хүн үхвэл махан бие нь газар шороондоо буцаж, сүнс нь Бурхандаа буцдаг юм (Ном.Үгс 12:7). Тэдгээрийн ирсэн газар өөр тул очих газар нь ч өөр. Хэрэв сүнс зөвхөн махан биеийн амь юм уу эсвэл хөдөлгөгч хүч нь байсан бол махан биеийн амь өгсөн эцэг эх сүнсийг ч бас хамт өгсөн гэсэн дүгнэлтэнд хүрэх юм. Гэтэл Библид “махан биеийн эцэг”, “сүнсний Эцэг” тус тусдаа байдгийг тодорхой гэрчилдэг.

“Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?”Евр 12:9

Сүнсний Эцэг гэж Бурханыг хэлдэг. Тэгэхээр хүний сүнс махан биеийн эцгээсээ хамааралтай биш, Бурханы бүтээсэн оршихуй гэсэн үг болж байна. Иймд Библид гэрчилж буйгаар сүнс гэдэг бол махан бие үүсэхэд бий болсон, махан биед л хамаарах амь эсвэл хөдөлгөгч хүч биш юм. Харин энэ нь хүнийг нас барсны дараа ч амьд байдаг, тусдаа оршихуй гэдэг нь тодорхой байна.

Махан бие үхсэн ч сүнс амьд байдаг

Биеийг хөнөөж болох ч сүнсийг хөнөөх боломжгүй гэж Есүс айлдсан байдаг.

“Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.” Мат 10:28

Есүсээр заалгасан Иохан, Петр гэх мэт элч нар ч бас махан бие үхсэний дараа сүнс оршин тогтнодог тухай бичжээ.

“… Бурханы үг ба өөрсдийн сахиж байсан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнс тахилын ширээн доор байхыг би харав. Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, …” Илч 6:9-11

“Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр бүхээг баригдаж байх үед, Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. … сайнмэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. …” 1Пет 3:19-20, 4:6

Элч Иохан Бурхантай ярилцаж буй алагдсан ариун хүмүүсийн сүнсийг илчлэлт дундаа харсан байдаг. Есүсийг Ноагийн үерийн үеэр нас барсан хүмүүсийн сүнснүүдэд сайн мэдээ тунхагласан тухай элч Петр мөн бичсэн байна. Зарим хүн нас барагсдын сүнсийг ухамсаргүй байдалд байгаа гэж төсөөлдөг ч тэдний энэ бодол ч бас үнэний ортой биш юм. Есүсийг “Үхэгсдийн сүнсэнд сайн мэдээ тунхагласан” гэсэн Библийн тэмдэглэл нь хүн үхсэний дараа ​​сүнс нь оршин тогтнож, сайн мэдээг ойлгож хүлээн авахуйц ухамсартай байдгийг тод харуулж байна.

Сүнс нь амийн үндсэн мөн чанар

Библид махан биеийн үхэл гэж махан бие болон сүнс хоорондоо салахыг хэлдэг (Ном.Үгс 12:1-7). Сүнс махан биеийг орхивол махан бие үхэж, харин махан биеэ орхисон сүнс буцаж ирэх юм бол махан бие амилах болно. Амийн үндсэн мөн чанар нь махан биед биш сүнсэнд байдаг.

“… синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж, —Охин тань үхсэн. … Харин Есүс —Уйлахаа боль. Тэр үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд… Тэр охины гараас барьж, —Охин минь, бос гэж дуудсанд сүнс нь эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ.” Лук 8:49-55

Эндээс харахад хүний ​​сүнс бие дотроо ч, биеэсээ ангид ч оршиж болох нь. Өөрөөр хэлбэл сүнс нь махан биеэс үл хамааран тусдаа оршин тогтнох боломжтой гэсэн үг юм. Элч Паул мөн сүнс махан биеэсээ салсан ч оршин тогтнох боломжтойг хоёр ч удаа дурдсан байдаг (2Кор 12:2-3 ). Тэрээр мөн ариун хүмүүсийн үхлийн тухайд “махбодоо орхин Христ рүү одно” хэмээн гэрчилдэг.

“Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. Хэрэв би махбоддоо амьдрах аваас ажил минь үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй. Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. …” Фил 1:21-24

“Бид урамтай байдаг бөгөөд биеэс хол, Эзэнтэй ойр байхыг илүүд үздэг.” 2Кор 5:8

Элч Паул “үхэх” ба “махбоддоо амьдрах” хоёроос үхэхийг нь, өөрөөр хэлбэл биеэс хол, Христтэй ойр байхыг илүүд үздэг гэсэн байна. Учир нь сүнс махан биеийг орхингуут ​​Христтэй хамт тэнгэрийн хаанчлалд байх болно гэдэгт тэрээр итгэл төгс байв.

Сүнс биеэс тусдаа оршин тогтнох боломжтой бөгөөд сүнсний орхисон бие үхдэг гэдэг нь амийн үндсэн мөн чанар махан биед бус сүнсэнд байдгийг харуулж байна. Тийм ч учраас элч нар хүний ​​биеийг сүнсний түр оршдог асар, майхантай зүйрлээд (2Пет 1:13-14, 2Кор 5:1-4), энэ дэлхий дээрх түр зуурын амьдралыг бус харин тэнгэрийн хаанчлал дахь мөнхийн амьдралд найдвар тавин сайн мэдээний замаар алхсан юм.

Шинэ гэрээний үед сүнсний асуудал тов тодорхой илчлэгдсэн шалтгаан нь Христ энэ дэлхий дээр ирээд, бидэнд энэ тухай биечлэн зааж сургасантай холбоотой юм. Эцсийн өдрүүдэд ч мөн Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан ирээд, хоосноос хоосон амьдралыг туулж буй хүн төрөлхтөнд Библиэр дамжуулан сүнсний оршихуй ба сүнсний ертөнцийн талаар ухааруулж өгсөн билээ. Тэдгээр сургаалд нь чих тавьсан хэн боловч сүнсний эх нутаг, тэнгэрийн хаанчлалыг чиглэн явах боломжтой юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기