Библийн зорилго
| Библиэс таны зайлшгүй мэдэх ёстой хоёр зүйл

15872 읽음

Бурхан хүн төрөлхтнийг авралын замаар газарчлан, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүргэхийн тулд Библийг өгсөн юм. Нэг үгээр хэлбэл Библийг “Үл мэдэгдэх тэнгэрийн хаанчлалын ертөнцөд хүн төрөлхтнийг хөтлөх гарын авлага” гэж хэлж болно.

Холын сансар огторгуйд байгаа оддыг хүний энгийн нүдээр харж чаддаггүй шүү дээ. Тун ойр байгаа хэдий ч хүн гар дээрх нян, вирус зэрэг бичил элементийг харж чадахгүй. Харин тэдгээрийг бидэнд харагдахгүй байна гэсэн шалтгаанаар оршихуйг нь үгүйсгэж үл болно. Учир нь махан биеийн нүдээр харагдахгүй ч тэдгээр нь гарцаагүй оршдог. Үнэн хэрэгтээ бид телескопийн тусламжтайгаар сансар огторгуй дахь оддыг харж чадна, мөн микроскопоор бичил элемент гэж байдгийг батлах боломжтой. Библи нь бидэнд үл үзэгдэх ертөнцийг харуулдаг сүнслэг телескоп, микроскопийн үүрэг гүйцэтгэдэг. Библийн зорилго юу вэ, хүн төрөлхтөн Библийн тусламжтайгаар юуг харж, юуг мэдэх ёстой юм бол?

Библийн зорилго I. Хүн төрөлхтний аврал (мөнх амь)

Бурханд итгэдэггүй хүмүүс сониуч зандаа хөтлөгдсөндөө юм уу амьдралын мэргэн ухаан, ёс суртахууны сургамж олж авахын тулд Библи унших хандлагатай байдаг. Библийг Бурханы үг гэдэгт итгэдэг христчүүд ч хүртэл Бурхан хүн төрөлхтөнд Библи өгсний хамгийн гол зорилго юу гэдгийг сайн мэдэхгүй зүгээр л унших нь элбэг.

Библийн зорилго, гол сэдэв нь юу юм бол? 2000 жилийн өмнө энэ газарт ирсэн Бурхан буюу Есүс энэхүү асуултанд хариулт өгсөн юм.

“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.” Иох 5:39

Хүн тэнгэрийн хаанчлал хэмээх мөнхийн ертөнцөд хөл тавихын тулд мөнх амь олж авах учиртай. Тэнгэрийн хаанчлал нь үхэл байхгүй газар юм (Илч 21:4). Гэтэл хүн 100 жил амьдарна гэдэг ч бэрх. Энэ дэлхий дээр төрсөн л бол үхэхгүй хүн гэж ганц ч үгүй. Амийг бүтээгч, мөнх амьтай цорын ганц Оршихуй болох Бурхан хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс аварч, мөнх амь өгч, тэнгэрийн хаанчлалд хэрхэн орох нууцыг Библид шингээсэн байдаг.

“Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг… Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.” 2004 оны хэвлэлт 2Тим 3:15-17

Библи нь хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханаас өгсөн Судар юм. Тиймээс Библи биднийг аврахын төлөөх Бурханы сургаалуудыг багтаадаг. Тэдгээрийг ухаарч, дуулгавартай байгчид нь авралд хүрэх мэргэн ухаан олно. Авралын мэргэн ухаанд Аврагч болон үнэнийг мэдэх мэдлэг багтсан нь мэдээж юм. Гэвч эдгээрээр дуусахгүй. Библид мөн Бурханыг дуурайсан хүн болж дахин төрөхөд бидэнд туслах зөвт зан чанар, үйлс үйлдлийн тухай олон сургаал бий. Өөрийн хүмүүсийг төгс болгож, мөнхийн мөнхөд тэнгэрийн хаанчлалын хаад болгох гэсэн Бурханы хайр (Илч 22:5) Библийн хуудас нэг бүрээс илэрхий харагддаг юм.

Библийн зорилго II. Аврагч Бурханыг гэрчлэх нь

Есүс Библийг мөнх аминд хүргэх ном гэдгийг онцолсон. Түүнчлэн Тэрээр Библи нь Аврагчийг буюу Өөрийг нь гэрчилдэг ном хэмээн дурдсан байдаг. Иохан номын ишлэлээс дахин харцгаая.

“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.” Иох 5:39

Библийн зорилго нь хүн төрөлхтнийг нүгэл ба үхлээс аврахын тулд энэ дэлхий дээр Өөрийн биеэр ирсэн Бурханыг гэрчлэхэд оршдог. Тиймээс хүн төрөлхтөн Библийн үгээр л жинхэнэ Бурхан буюу Аврагчийг таньж мэдэн, Түүнийг хүлээн авч байж л аврал авна.

“Тэрхүү нууц нь эрин ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүст илчлэгджээ. … Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм.” Кол 1:26-27

“… Бурханы нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна. Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг.” Кол 2:2-3

Христ гэж хүн төрөлхтнийг аврахын тулд махбодоор ирсэн Бурханыг хэлдэг. Христийг, өөрөөр хэлбэл махбодоор ирсэн Бурханыг ухаарах нь Бурханы нууц бөгөөд Түүн дотор мэргэн ухаан, мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Библи нь хамгийн гүн гүнзгий, хамгийн нандин эрдэнэс агуулсан ном юм. Библийг Бурханы үг гэдэгт бүрэн итгэж, Библийг шимтэн судалдаг хүмүүс л эрин ба үеүдээс нууцлагдаж байсан тэрхүү эрдэнэс болох Христийг олж, мөнх амь болон авралд хүрэх юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기