Хоёрдугаар Христ | Есүс яагаад махбодоор дахин ирэх вэ?

20768 읽음

Хоёрдугаар Христ гэдэг нь “Хоёр дахиа ирэх Христ”-ийг хэлж байна. Библид Есүс Христийг дахин ирнэ гэж зөгнөсөн хэд хэдэн ишлэл бий. Тэгвэл Хоёрдугаар Христ хэзээ, ямар дүр төрхөөр, ямар зорилгоор ирж, харин бид Түүнийг хэрхэн таних юм бол? Аврагчийг гэрчилдэг Библийн зөгнөлүүдээр дамжуулан Хоёрдугаар Христтэй товчхон танилцъя.

Сүүлчийн шүүлтийн өмнө хоёр дахиа ирэх Христ

Олон христчүүд Хоёрдугаар Христийн ирэлтийг сүүлчийн шүүлттэй адилтгасан байдаг. 2000 жилийн тэртээ тэнгэрт одсон Есүсийг дахин ирвэл ертөнц шүүгдэж, итгэгчид тэнгэрийн хаанчлалд орох юм. Харин Есүс Өөрөө Түүнийг дахин ирэхэд итгэгчид тэр даруй аврал авчихгүй гэсэн байдаг (Лук 21:27-31).

Эцсийн өдрүүдийг Ноагийн болон Лотын өдрүүдтэй адил хэмээн Есүс заасан байдаг (Мат 24:37-39, Лук 17:26-32). Ноагийн үед Бурхан ертөнцийг үерээр устгахынхаа өмнө Ноаг гэр бүлийнхэнтэй нь хамт бүхээгт оруулсан юм. Лотын үед Бурхан Содом, Гоморраг галаар устгахаасаа өмнө Лотын гэр бүлийг Зоар хот руу зугтаалгасан. Энэ нь эцсийн өдрүүдэд ч гэсэн Тэрээр ертөнцийг шүүхийнхээ өмнө авралын хоргодох газрыг ариун хүмүүстээ биечлэн мэдэгдэнэ гэсэн үг юм. Энэ нь Есүсийн эцсийн өдрүүдэд хоёр дахиа ирэхдээ биелүүлэх авралын зүй тогтол юм (Мат 24:31).

Есүс махан биеэр хоёр дахиа ирсэн нь

Хоёрдугаар Христ үүлэн дунд ирнэ (Мат 24:30-31). Олон христчүүд Түүнийг тэнгэрт хөвөх үүлэн дээр сууж ирнэ гэж төсөөлдөг бол Есүсийг үүлэн дунд ирнэ гэсэн нь Түүний хүн болж төрөхийг нь илтгэж байгаа юм.

Библид үүлээр махан биетэй хүмүүсийг зүйрлэдэг (Иуд 1:12, Сур.Үгс 25:14). 2000 жилийн тэртээ Аврагч болон ирсэн Есүсийн тухайд хуучин гэрээний Библид зөгнөхдөө ч Түүнийг үүлэн дунд ирнэ гэсэн байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ Есүс бодит үүлэн дээр биш хүн ​​төрхөөр ирсэн шүү дээ (Дан 7:13-14, Мат 28:18, Иох 17:9-10, Лук 22:29 үзэх). Тиймээс Хоёрдугаар Христ ч мөн анх ирсэн шигээ махбодоор ирж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглах юм.

Христ хоёр дахиа махбодоор ирэх зорилго

Христ ертөнцийг шүүхээсээ өмнө эхлээд махан биеэр ирэх ёстойн шалтгаан нь Бурханы ард түмэн аврагдах боломжгүй нөхцөл байдалтай байсанд юм. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний үр тарьсны дараа ёс бус таригдана гэж Есүс нэгэнтээ үрийн сүүл болон буудайн сургаалт зүйрлэлээрээ зөгнөсөн байдаг (Мат 13:24-30, 36-42). Тэрхүү зөгнөл ёсоор элч нарын үеэс хойш Есүсийн заасан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ, тухайлбал шинэ гэрээний Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг нь үгүй болж, нарны шашны ариун өдөр ням гаргийн мөргөл, нарны бурхны төрсөн өдөр Христмас гэх мэт хуурамч зан үйл сүмд газар авсан байна.

2000 жилийн өмнө Есүс зөгнөхдөө Тэрээр хоёр дахиа ирэхдээ энэ ертөнцөөс жинхэнэ итгэл олж чадахгүй гэсэн байдаг (Лук 18:8). Мөн Тэрээр жинхэнэ итгэл олдохгүй ертөнцөд ирж, үнэнийг сэргээснээрээ аврал авах хүмүүсээ цуглуулна гэсэн байдаг (Мат 24:31). Еврей номын зохиогч мөн Христийн хоёр дахиа ирэх болсон шалтгааныг аврахын тулд гэж хэлдэг (Евр 9:28). Хоёрдугаар Христ хүн төрөлхтнийг шүүхийн төлөө бус харин хүн төрөлхтний авралын төлөө золиосын сайн мэдээний амьдралыг дахин нэг удаа туулсан билээ (Иох 10:10).

Хоёрдугаар Христийг хэрхэн таних вэ?

Эцсийн өдрүүдэд хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид тэмдэг, гайхамшгуудаар олныг төөрөлдүүлнэ хэмээн Есүс айлдсан байдаг (Мат 24:24). Элч Паул, Иохан нар ч адилхан зөгнөл үлдээсэн (2Тес 2:9-10, Илч 19:20). Өөрөөр хэлбэл тэмдэг, гайхамшгууд үйлдэгч нь хуурамч христ гэсэн үг юм.

Бурхан Өөрийн авралын түүхийг хуурамч христүүдтэй адилхан аргаар гүйцэтгэх боломжгүй юм. Эцсийн өдрүүдэд гарч ирэх Христ Сионд үнэний замаа зааж, итгэгчдээ аврах учиртай (Мик 4:1-2). Зөвхөн Библийн зөгнөлөөр л бид Хоёрдугаар Христийг олж чадна (Иох 5:39).

Библийн зөгнөл дагуу ирсэн Хоёрдугаар Христ Ан Сан Хун

Есүс инжрийн модны тухай сургаалт зүйрлэл ашиглан “хатаж үхсэн инжрийн мод амилах үед хоёр дахиа ирнэ” гэдгээ илчилсэн юм (Мат 24:32-33). Библид инжрийн мод нь Израиль үндэстнийг бэлгэддэг (Иер 24:5, Мар 11:12-20, Лук 13:6-9). Тиймээс инжрийн мод амилна гэсэн нь сүйрч мөхсөн Израиль үндэстэн тусгаар тогтнолоо сэргээнэ гэсэн утгатай зөгнөл юм. МЭ 70 онд Ром улсын улмаас мөхөж, 1900 орчим жил улс оронгүй тэнүүчилсэн израильчууд 1948 онд Палестинд нэгэн улсыг гайхамшигтайгаар дахин байгуулжээ. Энэ нь Христийн хоёр дахь ирэлтийг мэдүүлсэн дохио байлаа.

Дэлхийн 2-р дайн (1939-1945) дууссаны дараахан Бурханы тамга, шинэ гэрээний Алгасал баяр дорно зүгээс илчлэгдэнэ гэдгийг Библид зөгнөдөг (Илч 7:1-3). Тиймд 1948 оноос хойш буюу Дэлхийн 2-р дайны дараа Израиль улс дахин байгуулагдсанаас хойш дорно зүгт шинэ гэрээний Алгасал баярыг зааж тунхаглах Нэгэн бол Хоёрдугаар Христ гэсэн үг юм.

Библийн энэ бүх зөгнөлийг биелүүлсэн Нэгэн бол Ан Сан Хун Христ. Ан Сан Хун Христ 1948 онд 30 настайдаа баптисм хүртэж, удаан хугацаанд тэмдэглэгдээгүй байсан шинэ гэрээний Алгасал баярыг тунхаглаж эхэлсэн юм. Тэрээр дорнын хязгаарт орших Солонгос улсад Алгасал баяраас эхтэй шинэ гэрээний алдагдсан бүх үнэнийг сэргээж, анхны сүмийн үнэнийг уламжилсан “Бурханы сүм”-ээ байгуулсан түүхтэй.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기