Бурханы сүм

Есүсийн байгуулж, элч нарын явдаг байсан уламжлалт сүмийн нэрийг “Бурханы сүм” гэдэг байсан бөгөөд шинэ гэрээний үнэнийг сахидаг байжээ.
Энэ үед Хоёрдугаар Есүс Ан Сан Хун Христ Бурханы сүмийг дахин байгуулсан юм.

Анхны сүм

Анхны сүм Есүсийн тогтоосон Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт шинэ гэрээний үнэнийг сахидаг байв. Өнөө үед анхны сүмийн цэвэр итгэл сүсгийг сэргээсэн сүм бол зөвхөн Бурханы сүм юм.

Илүү мэдэх

Шашны харанхуй үе

Ромын эзэнт гүрний зүгээс христийн шашныг хавчдаг байв. Харин 313 онд Константин эзэн хаан христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрсний дараа христчүүд шилжилтийн үетэйгээ золгожээ. Улмаар тэд эрх мэдэлт давхаргынхны дэмжлэгийг ч хүлээсэн байна. Гэвч үүнтэй зэрэгцэн сүм ертөнцөд уусан, харийн шашны зан үйлийг хүлээн авч, анхны сүмийн сахиж байсан шинэ гэрээний үнэн устаж үгүй болсон юм.

Илүү мэдэх

Сүүлчийн шашин шинэчлэл

Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан шашин шинэчлэлийн үйл хэргийг бүрэн гүйцээсэн юм. Тэрээр сүмийн түүхийн гажуудал дунд нуугдсан байсан шинэ гэрээний үнэнийг бүрэн сэргээж, цорын ганц уламжлалт сүм болох Бурханы сүмийг дахин байгуулсан ажээ.

Илүү мэдэх