Бурханы сүм яагаад Ан Сан Христийг Бурхан гэж итгэдэг вэ?

6571 읽음

Бурханы сүмийнхэн Ан Сан Хун Христийг Бурхан гэж итгэдэг шалтгаан нь Тэрээр Хоёрдугаар Христтэй холбоотой Библийн бүх зөгнөлийг биелүүлсэн юм.

Библийн зөгнөлийг биелүүлсэн Есүс

Есүс бол Христ бөгөөд Бурхан гэдгийг Библид гэрчилдэг (Иох 5:39). Есүсийг ирэхээс өмнө Христ хаана төрөх, хэрхэн илчлэгдэх, юу хийх талаар Библид эртнээс зөгнөсөн байдаг. Тийм учраас Есүс Библиэр дамжуулан Өөрийнхөө тухай гэрчилж, шавь нар нь ч Библийн зөгнөлөөр Есүсийг Христ мөн гэдгийг гэрчилсэн юм (Лук 24:27, Үйл 17:2-3, 8:30-35).

Библийн зөгнөлийг биелүүлсэн Ан Сан Хун Христ

Библид Ан Сан Хун Христийг хоёр дахиа ирсэн Христ, Бурхан гэдгийг гэрчилдэг. Библид мөн анх ирсэн шиг нь Хоёрдугаар Христ хаана мэндлэхийг, хэрхэн гарч ирэхийг, юу хийхийг зөгнөн бичсэн байдаг. Ан Сан Хун Христ тэрхүү бүх зөгнөлийг биелүүлсэн юм.

Шинэ гэрээний алдагдсан үнэнийг сэргээж, хүн төрөлхтнийг аврах Нэгэн бол Хоёрдугаар Христ гэдгийг Библи гэрчилдэг. Ан Сан Хун Христ удаан хугацаанд хэний ч сэргээж чадаагүй шинэ гэрээний үнэнийг энэ үед бүрэн төгс сэргээсэн юм. Тийм учраас Бурханы сүм Ан Сан Хун Христийг Бурхан гэдэгт, Библийн зөгнөлийн дагуу хоёр дахиа ирсэн Христ гэдэгт итгэдэг.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기