Бурханы сүм ямар сүм бэ?

15306 읽음

Бурханы сүм бол Христийн золиосын цусаар байгуулагдсан сүм юм (Үйл 20:28). Бид Есүсийн байгуулсан анхны сүмийн шинэ гэрээний үнэнийг сахиж, Библийн дагуу Эцэг Бурхан, Эх Бурханд итгэдэг.

Шинэ гэрээний баяр тэмдэглэдэг сүм

2000 жилийн өмнө дэлхий дээр ирсэн Есүс хүн төрөлхтний авралын төлөө шинэ гэрээний үнэнийг зааж, сүмээ байгуулжээ (Мат 16:18). Тэрхүү сүмийн нэр Бурханы сүм байв (1Кор 1:2, Гал 1:13). Анхан үед Бурханы сүмийн итгэгчид Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг Есүсийн сургаалыг бүрэн дагадаг байжээ (Үйл 17:2, 18:4, 1Кор 5:7-8).

Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам ертөнцлөг зан үйл сүмд шургалан, шинэ гэрээний үнэн устаж алга болсон юм. Оронд нь ням гаргийн мөргөл, Христмас гэх мэт хуурамч зан үйл байр сууриа эзлэв. Үнэн байхгүйгээс аврагдахуйц итгэлтэй хүн олдохооргүй байсан цагт Хоёрдугаар Христ Библид зөгнөсөн ёсоор ирсэн билээ (Лук 18:8, Илч 5:1-5). Тэрээр шинэ гэрээний үнэнийг сэргээснээрээ Бурханы баяр тэмдэглэдэг Сионыг дахин байгуулсан юм (Иса 33:20, Дуу 102:16, Мик 4:1-2). Тэр бол Ан Сан Хун Христ. Ан Сан Хун Христийн байгуулсан Бурханы сүм нь анхны сүмийн нэгэн адил шинэ гэрээний үнэнийг сахиж, тунхагладаг юм.

Эцэг Эх Бурханд итгэдэг Бурханы сүм

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Библид Сүнс болон Сүйт бүсгүй эцсийн өдрүүдэд гарч ирж, бүх хүнд амийн ус, нэг ёсондоо аврал соёрхоно хэмээн зөгнөдөг. Сүнс нь Хоёрдугаар Христ буюу Эцэг Бурханыг, харин Сүйт бүсгүй нь Эх Бурханыг илтгэж байна. Тиймээс Бурханы сүм Библийн зөгнөлийн дагуу ирсэн Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан болон тэнгэр Эхэд итгэдэг.

Бурханы сүм Бурханы хайрыг түгээдэг

“Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг.” 1Тим 2:4

“Чи хөршөө өөрийн адил хайрла.” Мат 22:39

Бурханы сүм Эцэг Эх Бурханы хүн төрөлхтөнд үзүүлсэн хайр, золиосын жишээг дагадаг юм. Бүх хүнийг аврагдаасай хэмээн хүсдэг Бурханы зүрх сэтгэлээр бид улс үндэстэн, арьс өнгө, хэл соёл үл харгалзан сайн мэдээ тунхагладаг. Манай сүмийн итгэгчид дэлхий даяар яаралтай тусламж, цусны донор, байгаль орчны цэвэрлэгээ, боловсролын дэмжлэг гэх мэт төрөл бүрийн чиглэлээр сайн дурын ажил өрнүүлдэг. Бид түрүүлж бусдад тусламжийн гараа сунган, Бурханы хайраар гэрэл гэгээтэй, халуун дулаан нийгэм бий болгохыг зорин ажиллаж байна.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기