Ан Сан Хун Христийн байгуулсан Бурханы сүм

8224 읽음

1964 онд Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы үүсгэн байгуулсан Бурханы сүм нь анхны сүмийн үнэн хийгээд итгэл сүсгийг сэргээсэн цорын ганц сүм юм. Байгуулагдсан цагаасаа хойш ердөө 50 жилийн дотор дэлхийн 175 оронд 7500 гаруй сүмтэй дэлхийн хэмжээний сүм болон өргөжин тэлсэн юм. Бурханы сүм (Албан ёсны нэр: Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг)-ийн итгэгчид Библийн дагуу Эцэг Бурхан, Эх Бурханд итгэдэг бөгөөд шинэ гэрээний сайн мэдээг эрхэмлэн сахиж, тунхагладаг. Түүнчлэн бид Бурханы сургаалыг дагаж, жинхэнэ хайрын үйлчлэл үзүүлэх замаар хүн төрөлхтөнд аз жаргал бэлэглэсээр байна.

Хоёрдугаар Христийн сэргээн байгуулсан Бурханы сүм

2000 жилийн тэртээ Бурхан энэ дэлхий дээр “Өөрийн цусаар” сүмээ байгуулсан юм (Үйл 20:28). Есүсийн байгуулж, элч нарын явдаг байсан сүмийг “Бурханы сүм” (1Кор 1:2, Гал 1:13) гэж нэрлэдэг байв. Бурханы сүм Алгасал баяр, Амралтын өдөр, Майхан баяр зэрэг загалмай дээрх золиосын үнэт цусаараа Бурханы байгуулсан шинэ гэрээний үнэнийг сахидаг байв (Мат 26:17-28, Лук 22:7-20, Лук 4:16, Үйл 2:1-4, Иох 7:2-39). Ялангуяа шинэ гэрээний Алгасал баяр бол Есүсийн шавь нартайгаа хамт сахихыг ихэд хүссэн баяр бөгөөд нүглийн уучлал, мөнх амийн ерөөл агуулсан үнэн юм (Лук 22:15, Иох 6:53-54).

Гэвч элч нарын үеэс хойш сүм ертөнцийн ёс заншилд ууссан тул Алгасал баяраас эхтэй амийн бүх үнэн устсан байдаг. Шашны харанхуй үед шинэ гэрээ сахидаг Бурханы сүм түүхэн дундаас замхран алга болсон байна. 16-р зуунд өрнөсөн Шашин шинэчлэлийн дараа янз бүрийн урсгал бий болж, үй олон шашны удирдагч Библийн талаар элдэв тайлбар хийсэн боловч тэд Бурханы үнэнийг хаанаас ч олж чадаагүй юм.

Өнө удаан жил битүүмжлэгдсэн шинэ гэрээний үнэний лацыг Христ хоёр дахиа ирэхдээ нээсэн юм. Библийн зөгнөл дагуу “Давидын Үндэс” болсон Ан Сан Хун Христ Солонгос улсад ирээд, гагцхүү Есүс хоёр дахиа ирж байж л сэргээх боломжтой авралын үнэн, шинэ гэрээний сайн мэдээг сэргээж, улмаар 1964 онд Бурханы сүмээ байгуулсан билээ (Илч 5:5). Түүнчлэн Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан Библид зөгнөсөн ёсоор тэнгэрийн хуримын найрын Сүйт бүсгүй болох Эх Бурханы талаарх Библийн нууцыг бүрэн илчилсэн юм (Илч 22:17, 19:7-9). Тийнхүү Тэрээр шинэ гэрээний хууль сахидаг, Эцэг Эх Бурхан оршин буй Сион руу дэлхийн үндэстнүүдийг цутган ирэхэд хүргэсэн билээ (Мик 4:1-2, Езе 47:1-12).

Бурханы сүмийн танилцуулга

Үнэн ба итгэл

Анхны сүмтэй нэр ижил Бурханы сүм анхны сүмийн үнэн болон итгэл сүсгийг ч мөн өвлөн авсан байдаг. Есүс нүглийн улмаас үхэх тавилантай байсан хүн төрөлхтөнд Өөрийн цусаар нүглийн уучлал, Ариун Сүнсний ерөөл авхуулахын тулд шинэ гэрээний хуулиудаа тогтоосон. Тиймээс Бурханы сүм Алгасал баяр, Исгээгүй талхны баяр, Ургацын анхны үрийн баяр (Амилалтын баяр), Долоо хоногуудын баяр (Пентэкостын өдөр), Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр, гэсэн 3 удаагийн 7 баяр, баптисм, Амралтын өдөр, толгойны алчуурын зарлиг гэх мэт шинэ гэрээний сайн мэдээг даган мөрдөж, тунхагладаг юм. Библид байхгүй загалмай, ням гаргийн мөргөл, Христмас, Талархлын баяр гэх мэт нь Бурханы тушаал биш учраас тэдгээрийг дагаж мөрддөггүй.

Сүмийн итгэгчид бид Библийн зөгнөлийн дагуу амийн ус өгөхийн төлөө ирсэн Эцэг Бурхан, Эх Бурханд итгэж, сургаалыг нь дагаж хэрэгжүүлж байна. Бурханыг дуурайсан хүүхдүүд болохынхоо хувьд бид бурхан чанарт оролцохын тулд зан чанараа төлөвшүүлж, гэр орноо аз жаргалтай айл болгохыг зорьдог. “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэнчлэн бид хөрш нийгэм, улс орондоо хувь нэмрээ оруулж, сайн дурын үйлчлэл үзүүлдэг.

“Бурханы сүмийн Библийн үг” дэлгэрэнгүй үзэх

Сүмийн өсөлт хөгжил

1960-аад оны эхээр Бурханы сүм жижиг, гэр сүм (House church)-ийн хэмжээтэй байсан ч Ан Сан Хун Христийн хайр золиос, чинхүү сэтгэлээр үндэс сууриа тавьсан тул сайн мэдээ аажмаар нийслэл болон улс даяар тунхаглагдсан юм. Ан Сан Хун Христ 1985 онд Библийн зөгнөлийн дагуу 37 жилийн сайн мэдээний үйлчлэлээ дуусгаад тэнгэрт одсон юм. Тэр цагаас хойш Бурханы сүм Эх Бурханы удирдлаган дор шинэ гэрээний сайн мэдээг түгээн дэлгэрүүлж, Бурханы хайрыг хэрэгжүүлэх үйлсэд хамаг анхаарлаа төвлөрүүлж ирсэн.

Зөв итгэл үнэмшилд тулгуурласан Бурханы сүм хөрш нийгэмдээ гэрэл, давсны үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ огцом хурдтай хөгжсөн юм. 1988 онд 10,000, 1990-ээд оны дундуур 100,000 итгэгч бүртгэгдсэн бөгөөд 1997 онд АНУ тэргүүтэй гурван улсад Бурханы сүм байгуулагдав. Улмаар 2001 онд долоон улсад сүм байгуулагдаж, гадаад итгэгчдийн айлчлалын анхны баг Солонгост айлчилсны дараа Солонгос болон бусад орны өнцөг булан бүрд итгэгчдийн тоо олноор нэмэгдэж, шинэ сүмүүд ар араасаа байгуулагдаж эхлэв.

2016 онд Шинэ Иерусалим ариун өргөө (Пангюу) байгуулагдаж, “Долоон тэрбум хүнийг аврах хөдөлгөөн” зарлаж, 2018 онд Ан Сан Хун Христ мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэсний дараа дэлхийн 175 орны 7500 орчим сүмтэй дэлхийн хэмжээний сүм болон хөгжсөн юм. Энэ нь гадаадад сайн мэдээ тунхаглаж эхэлснээс хойш 20 жил, сүм байгуулагдсанаас хойш ердөө 50-хан жилийн дотор гарсан үзүүлэлт юм.

“Бурханы сүмийн түүх”-ийг дэлгэрэнгүй үзэх

Хайр ба сайн үйлчлэл

Бурханы сүм дэлхийн бүх хүнийг “гэр бүл” гэж үздэг бөгөөд үндэс угсаа, арьсны өнгө, хэл соёл үл харгалзан элдэв гамшиг, өлсгөлөн, өвчин эмгэг, ядууралд нэрвэгдсэн хүн зонд тусалж, хүн төрөлхтнийг энэрэн хайрладаг юм. Бурханы сүмээс үзүүлж буй үйлчлэл яаралтай тусламж, эмнэлгийн болон халамжийн тусламж дэмжлэг, цус хандивлах, соёлын солилцоо, зан чанарын сургалт, байгаль хамгаалах зэрэг нийгмийн янз бүрийн салбарыг хамардаг байна.

Улс орон бүрийн засгийн газар, байгууллагууд хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар Бурханы сүмтэй хөл нийлүүлэн алхаж байна. Тэд олон улсын хамтын нийгмийн нийтлэг үүрэг болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшгийн дараах яаралтай тусламж, нийгмийн халамжийг сайжруулах зэргээр Бурханы сүмтэй тогтмол хамтран ажилласаар ирсэн юм. Улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, боловсрол, анагаах ухаан, соёл урлаг, спорт гэх мэт төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд гарын үсэг зурах замаар Бурханы сүмийн сайн дурын ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлдэг юм.

2016 онд АНУ-д байрлах Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд болсон Нэгдсэн сангийн (CERF) дээд хэмжээний уулзалтанд Бурханы сүм анх удаа сүмийн хувиар уригдан оролцож, ерөнхий пастор Ким Жү Чоль албан мэдэгдэл хийж байжээ. Ким Жү Чоль пастор хэлсэн үгэндээ “Бурханы сүмийн хүмүүнлэгийн аливаа үйлс нь Эхийн сэтгэлээс улбаатай” хэмээн дурдаад, дэлхийн өнцөг булан бүрт тусламж дэмжлэг хэрэгтэй иргэдэд туслахын тулд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ амласан байна.

“Бурханы сүмийн нийгмийн сайн дурын ажил” дэлгэрэнгүй үзэх

Томоохон шагналууд

Бурханы сүмийн хөрш нийгэм, улс үндэстэн, дэлхий дахины төлөөх хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг магтан сайшааж, янз бүрийн улс орнуудаас төрийн дээд одон медаль, өргөмжлөл, гавьяаны шагнал урамшуулал олгосон бөгөөд эдүгээ шагналын тоо 3000-д хүрээд байна. БНСУ-ын гурван ч засгийн газраас Ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал, Төрийн дээд одон, Ерөнхийлөгчийн хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнасан юм. 2016 онд Английн Хатан хаан II Елизабет Англи дахь Бурханы сүмд Хатан хааны Сайн дурын ажлын шагнал гардуулсан юм. АНУ-ын Байден, Трамп, Обама нарын гурван засгийн газраас Бурханы сүмд нийт 48 удаа Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын алтан шагнал (Байгууллагад олгодог тэргүүн дээд шагнал) олгосон байна. Үүнээс гадна Бурханы сүм олон улсын байгаль орчны “Ногоон алим (алт, хүрэл)” гэх мэт олон шагнал урамшуулал хүртжээ.

Орон орны төр засгийн газар, хууль тогтоох байгууллагаас Бурханы сүмийн нийгмийн хөгжил, эв найрамдал, харилцаа холбоог хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн “Тунхаг бичиг” гаргаж байжээ. Мөн АНУ-ын хэд хэдэн бүс нутгийн захиргаанаас Бурханы сүмийг дурсан санаж, ард иргэдээ чинхүү сэтгэлийн сайн дурын ажилд оролцоход нь хөхүүлэн дэмжих зорилгоор сүмийн нэрэмжит өдрүүдийг тогтоон, тунхаглан зарлаж байжээ.

“Бурханы сүмийн томоохон шагнал” дэлгэрэнгүй үзэх

Бурханы сүмийн эрхэм зорилго, алсын хараа

Бурханы сүм нь дэлхий дээрх Бурханы байгуулсан цорын ганц сүм бөгөөд бүх хүнийг аврагдаасай хэмээн хүсдэг Бурханы эрхэм дээд хүслийг хүндэтгэн дагаж (1Тим 2:4), авралд хүргэх шинэ гэрээний сайн мэдээ тунхаглахыг эрмэлздэг юм. Ингэснээрээ Есүсийн тогтоосон төгс үнэнийг зааж мэдүүлэх сүүлчийн шашин шинэчлэл хийх үүргээ гүйцээх зорилготой юм.

Мөн бид энэ цаг үед хүн төрөлхтөнд амийн ус соёрхох Сүнс болон Сүйт бүсгүй энэ газар ирснийг тунхагладаг (Илч 22:17). Эдүгээ Бурханы сүм Библийн зөгнөлийн дагуу ирсэн Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан болон Эх Бурханыг гэрчлэн, хүн төрөлхтнийг амийн замаар газарчлан байна.

Дэлхий дахинд христийн шашны хүч нөлөө доройтож байгаа энэ үед Бурханы сүм тасралтгүй өсөж хөгжиж ирсний цаад хөдөлгөгч хүч нь “Бурханы үнэн, Бурханы хайр” оршдогт юм. Бурханы сүмийн тунхагладаг Библийн үнэн, сүнсний Эцэг Эхийн агуу хайраас тайтгарал, амар амгалан, итгэл найдвар, аз жаргал олж авах дэлхийн хүн зон. Гималайн өндөр уулс, Амазоны ширэнгэн ой, хойд өмнөд туйлтай хил залгаа орших бүс нутгуудаас ч Елохим Бурханыг магтан дуулах дуун цуурайтсаар.

“Дэлхий” хэмээн нэгэн их айлын хүн бүр Елохим Бурханыг ухааран, тэнгэрийн гэр бүлийн гишүүн болоод, мөнх амийн ерөөл эдлэхийг хүсье. Дэлхий даяар амийн үнэнийг дэлгэрүүлдэг Бурханы сүмийн итгэгчдийн алхаа хэзээ ч зогсохгүй хэмээн бид найдна.

Бурханы сүмийн WATV рүү очих

FacebookTwitterEmailLineMessage
Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기