“Елохим” гэж ямар утгатай үг вэ?

9346 읽음

“Елохим” гэдэг еврей үг нь “Бурхад” гэсэн утгатай юм. Энэ нь “Бурхан” гэсэн утгатай ганц тооны “Елоах” гэдэг үгийн олон тооны хэлбэр аж.

Бүтээгч Бурхан, Елохим

Еврей эх хэлний Библид “Бурхан” гэдэг үгийг “Елохим” гэж 2500 орчим удаа бичсэн байдаг.

“Эхэнд Бурхан (Елохим) тэнгэр ба газрыг бүтээжээ. … Тэгээд Бурхан (Елохим) —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. …” Эхл 1:1, 26

Тэнгэр, газрыг бүтээсэн “Елохим” Бурхан хүнийг бүтээхдээ ч “Би” гэж биш, харин “Бид” хэмээн айлдсан юм. Энэ нь Бүтээгч Бурхан бол ганц Эцэг Бурхан биш гэдгийг нотолж байна.

Елохим нь Эцэг Бурхан ба Эх Бурхан

“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:27

Бурханы дүр төрхөөр эр, эм хүн бүтээгдсэн гэдгээс бид Бурхан эрэгтэй, эмэгтэй төрхтэй оршдогийг мэдэж болох нь. Эрэгтэй дүр төрхтэй Бурханыг тэнгэр Эцэг (Мат 6:9), эмэгтэй дүр төрхтэй Бурханыг тэнгэр Эх (Гал 4:26) гэдгийг Библид гэрчилж байна. Иймээс Елохим Бурхан гэж Эцэг Бурхан, Эх Бурханыг хэлдэг юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기