Бурхан 6000 жилийн авралын ажлаа гурван үед хуваасан байдаг. Бид Ариун Эцэгийн үе, Ариун Хүүгийн үе, мөн Ариун Сүнсний үед Бурханы явуулж буй үйл хэргийнх нь тусламжтайгаар “Христ”-ийг зөв таньж, хүлээн авч гэмээнэ аврал авах юм.
Библи бол Бүтээгч Бурханы үгийг тэмдэглэсэн ном юм. Бурхан 1600 жилийн урт удаан хугацаанд олон хүнээр Библийн номыг бичүүлж, Өөрийн биеэр хадгалсаар ирсэн юм. Учир нь Библид хүн төрөлхтнийг нүгэл ба үхлээс аврагдан, тэнгэрийн хаанчлалд хүргэх мөнх амийн нууц агуулагддаг юм (Иох 5:39).
Тэдгээрийн дотроос хамгийн том нууц нь хүн төрөлхтний авралын төлөө гарч ирэх Христ юм (Кол 1:26-27, 2:2-3). Библи нь цаг үеэс ангид үй олон зөгнөлөөрөө дамжуулан энэ дэлхий дээр ирэх Аврагчийг гэрчилдэг. Бид Христийг буюу махбодоор ирэх Бурханыг зөвхөн Библийн тусламжтайгаар хүлээн авах боломжтой.
Бурхан хүн төрөлхтний авралын тулд
үе тус бүрд өөр өөр нэрээр ажлаа үйцэлдүүлж байсан юм.
Тиймээс Библид Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний нэр гардаг.
Ариун Эцэг Ёхова Бурхан үгээрээ тэнгэр газрыг бүтээжээ. Тэрээр мөн хүнийг бүтээж Еден цэцэрлэгт амьдруулсан юм. Хүн төрөлхтөн Бурханы үгэнд дуулгаваргүйдээ үхэх тавилан олоход Бурхан цус урсгах тахилын тогтолцоог бий болгон, дахин мөнх амьдрах замыг алсаас харах боломжтой болгосон юм.
Үүнээс хойш Ёхова Бурхан израиль үндэстнийг сонгон, тэдэнтэй хуучин гэрээ байгуулсан юм. Бурханы гэрээг эрхэмлэн сахигчдад Тэрээр ерөөлөө соёрхсон бөгөөд цаашид ч мөн Бурханы гэрээг сахигчид аврал авахыг урьдчилан мэдүүлжээ. Ёхова Бурхан хожим шинэ гэрээ байгуулахаа зөгнөж, шинэ гэрээ сахидаг хүмүүсийг Өөрийн ард түмэн болгож, авралаа соёрхоно хэмээн айлдсан байдаг (Иер 31:31-33).
2000 жилийн өмнө Ёхова Бурхан хүний төрхөөр ирсэн. Тэр бол Есүс юм. Есүс Христийн амьдрал нь хуучин гэрээний Библийн зөгнөл дагуу байв. Тэрээр Давид хааны сэнтийн зөгнөлийн дагуу 30 насандаа баптисм хүртээд 3 жилийн турш зовлонт амьдрал туулан, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглажээ. Үүний дараа Тэрээр хүн төрөлхтний нүглийг үүрэх золиосын "Хурга" болж, загалмайн зовлон эдэлсэн билээ.
Бурханы золиосын үнэт цусаараа байгуулсан Алгасал баяр нь хүн төрөлхтөнд нүглийн уучлал, мөнх амийн ерөөл соёрхдог шинэ гэрээний гол цөм юм. Хуучин гэрээний үед израильчууд Алгасал баяр сахин Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн шиг шинэ гэрээний үеийн итгэгчид Есүс Христийн байгуулсан шинэ гэрээний Алгасал баяр сахиснаараа нүгэл ба үхлээс чөлөөлөгдөж, тэнгэрийн хаанчлалыг чиглэн авралын замаар урагшлах аж.
Есүсийг тэнгэрт одсоноос хойш сүм ертөнцөд уусан, улмаар шинэ гэрээний үнэн нэг нэгээрээ үгүй болж эхэлсэн байдаг. Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт Есүсийн зааж, үлгэрлэсэн амийн үнэн орхигдон, ням гаргийн мөргөл, Христмас зэрэг хүний бий болгосон зан үйл сүмд орж ирсэн байна. Шинэ гэрээ устаж алга болохтой зэрэгцэн Бурханы нээсэн авралын зам ч бүрэн хаагджээ.
Библид шинэ гэрээний үнэнийг сэргээж, хүн төрөлхтөнд аврал өгөхийн төлөө Есүс дахин ирнэ гэж зөгнөсөн байдаг. Тэрээр эцсийн шүүлт болохоос өмнө хоёр дахь удаагаа энэ газарт ирж, анхны сүмийн бүх үнэнийг сэргээх юм. Библийн энэхүү зөгнөлийн дагуу Бурхан Есүсийн шинэ нэрээр ирж, шинэ гэрээг дахин сэргээсэн билээ. Тэр бол Ариун Сүнс Бурхан, Ан Сан Хун Христ юм.